ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт маргааш /2019.04.25/ Владивостокийн Русский аралд болох гэж байна. Уулзалт болох газраар Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн хотхоныг сонгон, бэлтгэл ажлыг хийж байгаа аж. Их сургуулийн хичээлийг түр зогсоож, аюулгүй байдлыг дээд зэргээр ханган, хотхон нь танигдахын аргагүй өөрчлөгдөж байгаа гэнэ. Сургуулийн спорт заалнуудыг нэгт тайз засч, хичээлийн нэг байрыг урлагийнхны тоглолтод зориулан бэлтгэжээ.
Тоглолтын хөтөлбөрт 22 номер багтсан байна. Концертыг Оросын телевизийн хөтлөгч Светлана Зейналова хөтлөх гэнэ. Зарим номер тодорхой болсны нэг нь БНАСАУ-аас ОХУ-д очсон төлөөлөгч нар алдарт “Хунт нуур” балетын “Бяцхан хун шувуудын бүжиг”-ийг үзэж сонирхох аж. Түүнчлэн Оросын алдартай ардын дуунуудыг орос, солонгос хэл дээр дуулж, БНАСАУ-ын ардын бүжгийн номер гарах гэнэ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун өнөөдөр /2019.04.24/ ОХУ-д хуягласан галт тэргээр очих юм байна. Түүнийг 230 хүн дагалдана.
Сэтгэгдэл ( 0 )