Путин, Ким нарын уулзалт бага зэрэг хоцорч эхлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт Владивостокийн Русский аралд болж байна.

Алс дорнодын Холбооны их сургуулийн байранд эхэлсэн уулзалт Владимир Путины нислэг хойшлогдсоноос болж төлөвлөсөн цагаасаа бага зэрэг хоцорч эхлэв. Путин, Ким Жон Ун нар гар барилцан мэндлээд, уулзалт болох танхим руу орсон юм.

Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх яриа хэлэлцээ сайхан уур амьсгалд болж, эерэг үр дүн авчирна гэж найдаж байгаагаа хэлжээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалт Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зөөлрүүлэхэд нөлөө үзүүлнэ гэж найдаж буйгаа Ким Жон Ун илэрхийлсэн байна. “Бидний яриа хэлэлцээ хамтдаа нөхцөл байдлыг үнэлж, санал бодлоо солилцон, хамтдаа асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх болно” гэж Хойд Солонгосын удирдагч ярьсан байна.

Тэд одоо ганцаарчилсан уулзалт хийж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(41.138.90.76) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top