Ким Жон Ун: Бидний уулзалт чухал үйл явдал болно

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 25

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2019.04.25/ Владивостокийн Русский аралд болж буй. 

Тэд ганцаарчилсан уулзалт хийх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ким Жон Унд хандан “Таныг Орост харахад их таатай байна. Эцэг тань хоёр орны хоорондын найрамдын гэрээг санаачилж, үзэглэж байсан. Таны айлчлал ч гэсэн хоёр орны харилцааг хөгжүүлж, Солонгосын хойгийн асуудлыг ямар замаар шийдэх талаар хэлэлцсэн, эерэг уулзалт болно гэж бодож байна” гэв. Тэрбээр мөн “Хоёр Солонгосын хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлж, Хойд Солонгос, АНУ-ын харилцааг зөөлрүүлэхэд гаргаж байгаа хүчин чармайлтыг тань үнэлж байна. Мэдээж худалдаа, эдийн засгийн харилцаа холбоо тогтоох, хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлэхэд олон зүйлийг хийх хэрэгтэй байгаа. Тавтай морил” гэлээ.

Ким Жон Ун Путинд хандан “Ноён Ерөнхийлөгч танд намайг урьсанд баярлалаа. Өнгөрсөн жил Оросын ард түмэн таныг дахин сонгосонд биечлэн баяр хүргэе. Бидний яриа хэлэлцээ чухал үйл явдал болно гэж бодож байна” гэв.


БИЧЛЭГ ҮЗЭХ
​​​​​​

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(41.138.90.76) 2019 оны 04 сарын 26

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. Та санхүүгийн асуудалтай байгаа, банкны хориглолтод байгаа, хэрэв та төслөө тохируулах санхүүжилт хэрэгтэй бол, моргейжийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад жилд 2% -ийг хурдан, найдвартай зээлээр санал болгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top