АН-ын лидерүүд болон жирийн гишүүд намаасаа гарч байгаагаа ээлж дараалан хэвлэл мэдээллээр дуулгах болов. Үүнийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа ч “урвагчид эрх ашгийнхаа төлөө явж байна” гэх хүмүүс бий. Харин нөгөө талаас “энэ бол задрал биш шинэчлэл” гэх хүмүүс ч байна.
Ямартай ч өнгөрөгч 2016 онд ялагдал хүлээсэн АН-ын гишүүд шинэчлэл хийнэ хэмээн С.Эрдэнийг даргаараа залсан ч шинэчлэх биш уруудсан хэрэг болж байгааг улс төрд өрнөж байгаа үйл явцаас харж болно. Улс төрийн 30-аад жилийн түүхтэй намыг нэгэн дүүргийн статус, түүнийг буруу гараар залж удирдаж ирсэн шигээ санасан нь ч томоохон алдаа боллоо.
Тийм ч учраас намынх нь лидерүүд төдийгүй эгэл жирийн гишүүд ч жинхэнэ ардчилсан шинэчлэлийг хүсч байгаа учраас ийнхүү намаасаа гарч байгаагаа хэлэх болжээ. Тодотгож хэлбэл, С.Эрдэнэ хэт хувийн эрх ашгийн төлөө явж, МАНАН бүлэглэлийг дэмжсэн бодлого барьж, авлига албан тушаалын наймааг хөгжүүлж байгаа нь энэ намын төлөө олон жил зүтгэж ирсэн гишүүдийг намаасаа явахад хүргэлээ.
Түүнээс биш энэ намыг байгуулцаж, хар залуугаасаа энэ намаар овоглож ирсэн ахмад гишүүд намаасаа яахин нүүр буруулах билээ. Эцсийн дүндээ тэд хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах гэж энэ намыг үзэл бодлоороо сонгосон хэрэг.
Тэгэхээр аргагүй шинэчлэлийн төлөө энэ нам өөрөө задарч байна гэж ойлгож болохоор. Ерөөсөө Монгол Улсад үүсэн бий болсон ардчилал нь буруу замаар явж ирсэн. Манайд буй болсон энэ нийгмийг ардчилал бус “зэрлэгдүү капитализм” хэмээн нэрлэх судлаачид олон байдаг.
Хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан зөвлөх Д.Жаргалсайхан тэргүүтэй АН-ын зарим гишүүд намаасаа гарч байгаагаа зарласан. Тэгвэл Дорноговь аймгийн АН-ын гишүүдээс намаас гарах тухай мэдээлэл байна. Тэд өөрсдийнхөө үзэл бодолд нийцэх ямар ч улс төрийн хүчин байсан хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Тэгэхээр АН-ын задрал хөдөө орон нутагт халдварлаж эхэлжээ.
Задарч, гишүүд нь урваж байгаа гэхээсээ илүүтэй монголчууд бултаараа хүмүүнлэг ардчилсан нийгмийг хүсч байгаад хамаг учир бий. Тийм дээ ч судлаачдын хэлснээр “Зэрлэгдүү капитализм”-ын авторуудын нэг С.Эрдэнэ даргаасаа нүүр буруулж байгааг олон жишээ баталж байна. Улс төр бизнесийн бүлэглэл нам эвсэл, үнэт зүйлс үл харгалзан хувийн эрх ашиг, албан тушаал эд хөрөнгийн төлөө явдаг. Тодотговол, өдгөө манайд бүрэн утгаараа бий болсон МАНАН гэх бүлэглэлийг хэлдэг. Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ энэхүү бүлэглэлийг дэмжиж ажилладаг нь ийнхүү гишүүдээ явахаас өөр аргагүй байдалд хүргэсэн болов уу.
Сүүлийн үед АН-аас гарч байгаа гишүүдийн байр байдлаас харвал АН-д нэгэнт задрал бий болчихсон бөгөөд намаасаа гарч байгаа гишүүдийн байр суурь бүгд ижил байгаа нь үүнийг хэлсэн хэрэг. Энэ үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Жаргалсайхан нар ч “Ардчилсан хувьсгалд оролцож байхдаа хүмүүнлэг, энэрэнгүй ардчиллыг бий болгоно гэж 30 жил зүтгэж явсан. Өнөөдөр эргээд харахад Ардчилсан нам эгэл жирийн гишүүдийнхээ хүсэл тэмүүлэл дээр гишгэж, өөрсдөө баяжих хэрэгсэл болгосон нь АН-ын үе үеийн дарга нар юм. Улс оронд авлигажсан, хамжлагат нийгмийг бий болгосон, нийтийн өмчийг хулгайлахад манлайлж оролцсон. Тиймээс Ардчилсан намаас гарч, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх улс төрийн намын төлөө хамтдаа зүтгэх болно” хэмээсэн.
Энэ бол өнөөгийн дарга С.Эрдэнийг эсэргүүцэгчдийн эгнээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байгааг харуулсан хэрэг. Нөгөө талд АН гишүүнчлэлийнхээ хүрээнд шат шатанд мөнгөн босго тогтоосон нь гишүүдэд огт таалагдахгүй байгаа. Тухайлбал, Үндэсний зөвлөлдөх хороонд ороход улирал тутамд гурван сая төгрөг төлөх ёстой. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээс 250 сая төгрөг, ИТХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд 50 сая төгрөг өгдөг зэрэг нь гишүүдээ нүүр буруулах нэгэн шалтгаан болгоод байна. Энэ нь зөвхөн С.Эрдэнийн бий болгосон зүйл ч биш. АН 2012-2016 онд засгийн эрх барьж байхдаа агентлаг газрын даргын албан тушаал 50 сая төгрөгөөр үнэлэгдпэж байсныг Д.Жаргалсайхан намаас гарах үеийн мэдээллээрээ дурдаж байсан. Тэгэхээр тухайн цагт АН-ын даргаар ажиллаж байсан Н.Алтанхуяг, З.Энхболд нар ч албан тушаал арилждаг байсан гэсэн үг. Тухайлбал, өөрийн итгэл үнэмшлээр сонгосон АН-ын Үндэсний бодлогын зөвлөлийн гишүүн байхын тулд улирал тутамд гурван сая төгрөг төлөх нь байна. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан дагуу “сонгох сонгогдох” эрхээ эдлэхийн тулд АН-д 250 сая төгрөг төлж байж энэ эрхээ эдлэнэ гэхээр аргагүй бухимдаж таарна. Мөнхүү хүн өөрийн сурсан мэдсэн ажилласан туршлагаа эх орондоо зориулж аль нэг салбарт даргын алба хашина гэхэд 50 сая төгрөг төлөх болж байгаа нь яагаад ч хүмүүнлэг ардчилсан нийгэм биш юм.
Мөнхүү Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд асан Д.Нямхүү, Д.Батмөнх, Б.Гантулга нарын гишүүд Үндэсний бодлогын гишүүнээсээ татгалзаж байгааг бас дуулгасан. Эх сурвалжийн дуулгаж байгаагаар бол Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд асан Д.Нямхүүгийн хувьд “Алтангадас” фракцийнх бөгөөд Н.Алтанхуягийн нөлөөгөөр ийнхүү гишүүнээсээ татгалзсан гэдгийг хэллээ. АН-д хэрвээ шинэчлэл хийх гэж байгаа бол Н.Алтанхуягийн өрх тусгаарласан бүлэглэлд багтах нь энэ шинэчлэл цааш явахгүй гэсэн үг. Энэ нийгмийг бий болгоход салбарын сайдаас эхлээд Ерөнхий сайд, эрх баригч намын даргаар, хамтарсан Засгийн газарт Шадар сайдын алба хашиж байсан хүн шинэчлэл хийхгүй нь лавтай. Яагаад гэхээр тэр өөрөө энэ нийгмийг бий болгоход эрх мэдэл бүхий албан тушаалд олон жил ажиллаж байсан гэхээр өөрөө нийгмийнхээ бас нэгэн автор нь юм. Мөн эх сурвалжийн хэлснээр Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Жаргалсайхан нар З.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын даалгавраар намаасаа татгалзан тэдэнтэй нэгдэж байгаа бол бас л шинэчлэл гэж ярихын хэрэггүй. Яагаад гэхээр Н.Алтанхуяг ч бай, З.Энхболд ч бай тэдний бүлэглэл байсан цагт шинэчлэл ярихын хэрэггүй. “Барын амнаас гараад арслангийн аманд оров” гэдгийн үлгэр болно.
Хүмүүнлэг ардчилсан нийгэмд төрийн албыг хэзээ ч арилжахгүй. Хүмүүнлэг ардчилсан нийгэмд хэзээ ч мөнгө эрх мэдэл дагасан хүмүүсээр намаа дүүргэдэггүй. Өнөөдөр манай улс төрийн баруун зүүний магнайг эзлэн үйл ажиллагаа явуулж байгаа МАН, АН хоёр улс төрийн хүчин нь өөрсдийн үнэт зүйлтэй байх ёстой. Энэ үнэт зүйлст өөрсдийн үзэл бодлоор нэгдсэн гишүүдтэй байх учиртай. Тэгэхээр МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай нам бол АН баруун төвийн үзэл бодолтой.
Өөрөөр хэлбэл, хөрөнгөтний үзэл баримтлал юм. Гэтэл хүмүүнлэг ардчилсан нийгэм хэмээн лоозогночихоод хөрөнгөтний үзэл бодлоо бүх зүйлд уралдуулж суудаг луйврын нам болсон. Үүнийг АН-ын үе үеийн дарга нар хөгжүүлж ирсэн бол С.Эрдэнэ дарга дээд цэгт нь тултал хөгжүүлж байгааг ч намынх нь гишүүд дэмжигчид хэлэх болов. Өдгөө АН УИХ-д бүлэггүй болж, Үндсэний бодлогын зөвлөл, Үндэсний зөвлөлийн гишүүдээсээ алдсаар байгаа нь шууд С.Эрдэнэ даргын буруу замаар явж байгаатай холбоотой.
Сэтгэгдэл ( 10 )
маш зөв бодлого явуулж намаа цэвэрлэсэн тэгэхгүй аймаар юмнууд байдаг биз дээ
Нэрлээгүй л болохоос нөгөө 60 тэрбумын схемийг хэрэгжүүлж байна.
C.Эрдэн тэргүүтэй мананг хамгаалсан олигархи бүдүүлэг ёс суртахуунгүй мэдлэг боловсролгүй дарангуйлагч нар байгаа ийм нөхцөлд АН-аасаа гарна гэсэн олон гишүүд байнаа. Лу.Болдынхоо байгуулсан нам руу бүгд орцгооёоо АН ын шударга гишүүдээ. С.Эрдэнэ АН ын нэрийг барьж ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлогыг эсэргүүцдэгээ болиорой.ШХАБ д элсэхийг эсэргүүцэж байна ч гэх шиг. Бид ерөнхийлөгч Баттулгаа дэмжиж байгаа шүү Эрдэнээ АН ын нэрийг барихаа боль. Дорнодын шударга АН ын гишүүд
би бас гарлаа .мэлхий Эрдэнээг нухчаад буцаж ирнэ
Эрдэнэ тэргүүтэй МАНАНг хамгаалсан новшнуудыг байгаа үед АН шинэчлэх биш улам уруудах болно. Би ч бас АН аас гарах болно.
Эрдэнэ тэргүүтэй МАНАНг хамгаалсан новшнуудыг байгаа үед АН шинэчлэх биш улам уруудах болно. Би ч бас АН аас гарах болно.
Эрдэнэ тэргүүтэй МАНАНг хамгаалсан новшнуудыг байгаа үед АН шинэчлэх биш улам уруудах болно. Би ч бас АН аас гарах болно.
Эрдэнээ АН-ын өмнө 110 тэрбумын хэргээ тайлбарлаж, түүнийг нь прокурорын газраас хаасныг танилцуулах ёстой. Биднийг тэнэг гэж бодох хэрэггүй, Юу болсныг яаж авилгалаар хаалгасныг бид мэдсэн. Луухаан Эрдэнэбат Багануурт 2 ЖДҮ авснаа, мөн тойрогтоо 7 тэрбумын ЖДҮ тарааснаа, БАГАнуурт Цахилгаан станц барих гэрээ нэрээр улс орноо худалдснаа тайлбарлах хэрэгтэй. Эрүүдэн шүүсэн гэмт хэргийн гол эзнийг АН-ын бодлогын хороонд хэрхэн оруулж ирснээ тайлбарлах ёстой. Одоо манай нам Эрүүдэн шүүх, хүний бизнесийг булаах, төрийн_ хөрөнгийг хулгайлах бодлого явуулах гэж байгаа хэрэг үү?
ugaasaa l shal hudlaa ork uud sh dee
60 ter bumiin avtoruud todorch bna