Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болно. Харин нам, эвсэл ирэх лхагва /2019.05.01/ гарагаас өмнө нөхөн сонгуульд оролцох эсэхээ тодорхой болгож, шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой юм.
Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн амралтын өдөр хуралдаж, Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоор болсон бол МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдах аж. Одоогоор МАН-ын Бага хурал хэдэн цагаас гэдэг нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл ( 0 )