Х.Нямбаатар: 2020 оны сонгуульд хэрхэн оролцохоос шалтгаалж Удирдах зөвлөлийн ажлыг дүгнэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

МАН-ын IV Бага хурал өчигдөр /2019.04.30/ Тусгаар тогтнолын ордонд болсон билээ. Энэхүү хурлаар эрх баригч намынхан Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан юм. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар намынхаа Удирдах зөвлөлийг хэрхэн ажиллаж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байдаг.

Тэрбээр "Би намын Удирдах зөвлөлд байдаггүй. Удирдах зөвлөл намын дүрэмд заасан хүрээнд ажлаа хийж байна. Одоогоор Удирдах зөвлөлийг хэрхэн ажиллаж байгаа талаар үнэлэлт, дүгнэлт өгөх нь эрт байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн оролцсон байдлаас нь шалтгаалж үнэлэлт, дүгнэлт өгнө" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.143.62) 2019 оны 05 сарын 01

Бас өөрөө санаатай аан.

0  |  0
Top