АТГ-ын дарга Оюутолгойтой холбоотой НОЦТОЙ БАРИМТЫГ төрийн гурван өндөрлөгт хүргүүлжээ  

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь З.Дашдавааг томилох саналыг УИХ-д зөвшилцөхөөр хүргүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр /2019.05.01/ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдсан юм. Энэ үеэр АТГ-ын дарга Х.Энхжаргал байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Намайг томилогдож ажилласнаас хойш болж өнгөрсөн үйл явдлыг нийтэлж мэдээлж ирсэн. Авлигын индекс ухарч 93 дугаар байрт шилжсэн. Үүнд хамгийн их саад болсон зүйл нь олон бондууд гадаадаас босгож, түүний дараа бондуудын зарцуулалт бүхий 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөсөн нь нөлөөлсөн. Харин 10-аад хоногийн өмнө ҮАБЗ-ийн гишүүдэд Оюутолгойтой холбоотой маш ноцтой баримтуудыг өгсөн. Энэ бол хамгийн том шалгасан хэрэг. Энэ шалгалтыг зайлшгүй цааш нь аваад явах хэрэгтэй шүү" хэмээн ярьжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зн(64.119.19.181) 2019 оны 05 сарын 05

Төрийн хариуцоагатай алба хашиж байсан хүн учир утгатай,ул үндэстэй зүйл хэллээ гэж бодоход бид төрдөө ямар хүмүүсийг томилоод,өчнөөн жилээр иргэдээ ядуу зүдүү, ниигмиин соёл, иргэншил,хөгжил,суртлын гажуудалтай нийгэмд амьдарч байгаагаа нэгэнт ухаарах цаг болжээ.иргэд минь.

3  |  0
Zochin(202.126.88.36) 2019 оны 05 сарын 04

Uhehdee uhet buugaa tavina geech yum bolj bh shivdee

1  |  0
Хаха гэнэт ухаарч дэ(166.137.125.36) 2019 оны 05 сарын 03

Энхболд ах нь талийсан,Хурц найз нь далжийсан,Элбэгдорж нь учираа олохоо болингуут гэнэт урваж шарвадаг зан нь хөдөлж дээ зайлуул

7  |  1
Top