Японы шинэ эзэн хаан ард түмэндээ хандаж анх удаа үг хэлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 05

Хаан ширээнд заларсныхаа гурван хоногийн дараа Японы эзэн хаан Нарухито, хатан хаан Масакогийн хамтаар анх удаа ард түмнийхээ өмнө гарч, үг хэллээ.

Эзэн хаанд өргөмжлөгдсөнөөс хойш ард түмэнтэйгээ уулзах завшаан тохиосонд баяртай байна гэж онцлоод тэрбээр ард түмэндээ гүн талархал илэрхийлжээ. “Та бүхний эрүүл мэнд, аз жаргалын төлөө болон манай улс орон бусад улсын үндэстний хамтаар энх тайвныг эрмэлзэн, улам бүр хөгжин цэцэглэхийн төлөө залбирч байна”, гэж Японы шинэ эзэн хаан онцолжээ.

Нарухитог эзэн хаанаар өргөмжлөх ёслол энэ сарын 1-нд болсон билээ. Ингэснээр Япон улсад Хэйсэй эрин төгсч, Рэйва эрин эхэлж буй юм.

Эзэн хаан Нарухитог ард түмэндээ хандаж хэлэх үгийг нь сонсож, баяр хүргэхийн тулд эзэн хааны ордны гадаа 100 мянга гаруй хүн цугларсан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БЫЙӨ(66.181.160.4) 2019 оны 05 сарын 05

ЭНЭ ЯГ АЯДАГ ХҮНҮҮСИЙН, П.ОЧИРБАТ Н.БАГАБАНДИ НАРЫГ ЭЗЭН ХААН БОЛГОЁ, ДЭМЖЭЭРЭЙ МАНАХЙААН

0  |  0
Top