УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээнд хийсэн шалгалтынхаа дүнг холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдэд танилцуулахад бэлэн болжээ. Харин "Рио тинто"-гийн зүгээс Дубайн гэрээнд ямар ч өөрчлөлт оруулахгүй гэх мэдэгдлийг гаргаад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос тодрууллаа.
Учир нь, тэрбээр саяхан УИХ-ын даргын өгсөн үүргийн дагуу "Рио тинто"-гийн удиридлагуултай уулзсан юм.
Тэрбээр "УИХ-ын дарга Г.Занданшатар надад үүрэг өгсөн. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзсан. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийнхэн шалгалтынхаа дүнг холбогдох байнгын хороонд танилцуулна. Тэгэхээр уулзалтын явцад Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдэг зүйлийг ярьж байгаа.
УИХ-аас асуудлыг шийднэ гэдгийг хэлсэн. Байнгын хороо болон парламентаас тогтоолын шийдвэр гарч байж, үүрэг чиглэл өгнө. Тэр дагуу ширээний ард сууя гэсэн байр суурьтай байгаа юм. Түүнээс гүний уурхай, “Рио тинто”-гийн хөрөнгө оруулалтын асуудлыг яриагүй байна. Гэрээгээ сайжруулах зүйл байж болох байх гэдгийг анхааруулж хэлсэн. Үг, өгүүлбэр хүртэл солихгүй гэж ярьж байна. Гэхдээ сүүлд надтай уулзсаныхаа дараа мэдэгдэл хийсэн байна билээ" гэх тайлбарыг өглөө.
МЭДЭЭЛЛИЙГ МОБАЙЛ ТВ ОНЦОЛЖ БАЙНА!
Сэтгэгдэл ( 7 )
Бухэл бутэн улс нэг компанид ингэж дээрэлхуулж байх ч гэж дээ хоёр талдаа ашигтай гэрээ хийгээгуй нехдуутэй нь энэ компанийг олон улсын шуухэд егч авилга бух зуйлийг нь мэдээлэх хэрэгтэй гэрээ хийсэн нехдууд нь яагаад таг болчихсон бэ
kim chen uniig muulaad baisan yasan uursduu neg luibarchin ofshor kampanid daramtyluulj baigaa yumuu nuguu bayar bayartsogt nariig yavuulj zasuul za mongoliin ard tumen arai boloogui shuu
Өө тийм за за, та нарынхаар болоё гэж хэлэх гээ юү? Нөгөө сүрхий хуульчид, өмгөөлөгчид чинь хааччих ваа? Авлига өгч луйвар хийсэн этгээдийг хүлээн зөвшөөрдөг улс орон Монголоос өөр байхгүй байх аа. Монгол хуульчид нь юу ч мэддэггүй юм бол гаднын хууль мэддэг өмгөөллийн байгуулагыг авч олон улсын шүүхэд тэднийг өгч өмчөө эргүүлэн авах ёстой. Үүнд яагаад өдий болтол санаа тавихгүй байна аа? Нөгөө Бачр, Баярцогт, Элбэгдорж нарыг яагаад чөлөөтөй байлгаад байна аа.
Шударга орнууд энэ луйврыг хүлээн зөвшөөртөл гадаад харилцааны яамыг ажиллуул. Эх орноо төлөөлж байгаа гэх элчингүүд юу хийж байна. Суваг бүрээр ажилла.Гадныхантай хуйвалдсан хулгайч сайд нарыг хорь_ хөрөнгийг нь хураа, Гадны тагнуулуудтай хамтарч ажилла.
ЭНЭ ЯРИАД БАЙГАА ЭТГЭЭДЭД ӨӨРТ НЬ АСУУДАЛ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.УУЛЗАЛТ ТОХИРОО ХИЙЧИХСЭН ЮМ БИШ БИЗ.
Энэ гэрээний бузар булайг дэлхийн нийтэд дэлгэж энэ хулгайг зогсоохыг дэлхийн том гүрнүүдийн төрийн тэргүүнд захидал бичих хэрэгтэй. Хулгай авилгалын хэргээр тэдэнд эрүү үүсгэж татах хэрэгтэй. Тэртээ тэргүй манайх өроөнд орж ямарч ашиг хүртэхгүй юм чинь цуцлаад хөөгөөд гаргаад Японыг оруулж ир. Энэ компанийг луйварчин хулгайч гэдгийг дэлхий даяар мэдэх тул хөрөнгө оруулагчид баярлахаас манайхаас зуштахгүй. Харин эндээс авилгал авсан этгээдүүд , тэдний гар хөл болох тухайлбал Хашчулүүн гэх мэт нь мөнгө хаяж тархи угаах ажил хийж байгааг ард иргэдэд мхгуулдах хэрэгтэй.
rio tinto maniigaa yaj deerelhehee mednee, mongoliin tor zasagtai ih deerelhuu harizdag