ТОМИЛГОО: Б.Чойжилсүрэн нарыг улираан томилж, Л.Элдэв-Очирыг чөлөөлөхөөр болжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

УИХ-ын дөрвөн байнгын хорооны даргын бүрэн эрхийг хугацаа дуусгавар болсон билээ. Үүнтэй холбогдуулан энэ долоо хоногийн холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн байнгын хорооны дарга нарыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэх юм.

Байнгын хороодын дарга нарыг томилох асуудалд эрх баригч намаас УИХ дахь намын бүлэгтээ чиглэл өгчээ.

Энэ хүрээнд өнөөдөр /2019.05.06/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан байна. Улмаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар М.Оюунчимэгийг улираан томилохоор болжээ. Учир нь, бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг байнгын хорооны даргын ажлаа хангалттай сайн хийсэн гэж дүгнэсэн байна.

Түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ж.Ганбаатарыг, Төсвийн байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн гишүүнийг улираан томилохоор болжээ. Тэгвэл УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун гишүүнийг томилохоор болсон байна. Учир нь, тус байнгын хорооны одоогийн дарга УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хоёр долоо хоногийн өмнө байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top