Экспортын 75.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр нийт экспортын 75.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлсэн хэвээр байна. Тодруулбал, төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэс болон цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг эрдэс баялаг нь уул уурхайн бүтээгдэхүүний 98.4 хувийг эзэлж байна.

 Экспортын бүтцийг хоёрдугаар сарын эцсийн байдлаар авч үзвэл, нийт экспортын 75.5 хувь эрдэс бүтээгдэхүүнд, 17.9 хувь алтны экспортод, 2.3 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус ногдож байна.

Мөн гуравдугаар сарын байдлаар 4665.2 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2969.2 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42561.6 ам.доллар байсан бол, энэ онд 41998.0 ам.доллар болж 563.6 ам.доллароор буурчээ. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 123.7 саяам.доллароор өссөн байна.

Түүнчлэн манай улс 4.2 мян.тонн адууны мах, 544.6 тн хонь, ямааны мах, 243.8 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортод гаргажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top