УИХ-ын даргын захирамжаар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийг байгуулсан билээ. Энэхүү Ажлын хэсгийн дүгнэлтийг холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Рио тинто”-гийн удирдлагуудтай уулзсан байна. Үүнтэй холбогдуулан түүнээс дараах зүйлийг тодрууллаа.
-“Рио тинто”-гийн зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ямар ч өөрчлөлт оруулахгүй гэх мэдэгдлийг Засгийн газар болон парламентад хүргүүлсэн байна. Харин та өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн үүргийн дагуу “Рио тинто”-гийн удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр яг ямар асуудал яригдав. Үнэхээр тэдний зүгээс Дубайн гэрээнд нэг ч үг, үсгийн өөрчлөлт оруулахгүй гэж мэдэгдсэн хэрэг үү?
-УИХ-ын дарга Г.Занданшатар надад тэдэнтэй уулзах үүрэг өгсөн. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзсан нь үнэн. Нөгөө талаас УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэн шалгалтынхаа дүнг холбогдох байнгын хороонд танилцуулахад бэлэн болсон. Тэд уулзалтын явцад Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээнд ямар ч өөрчлөлт оруулахгүй гэдгийг хэлсэн.
-Манай талаас ямар байр суурийг илэрхийлэв?
-Бид УИХ-аар асуудлыг шийднэ гэдгийг уламжилсан. Байнгын хороо болон парламентаас тогтоол, шийдвэр гарна. Тэр дагуу үүрэг, чиглэл өгнө. Дараа нь хоёр тал ширээний ард сууя гэсэн байр сууриа илэрхийлсэн. Түүнээс бид гүний уурхай, “Рио тинто”-гийн хөрөнгө оруулалтын асуудлыг яриагүй. Гэрээгээ сайжруулах зүйл байж болно шүү гэдгийг анхааруулж, сануулсан. Тэд бол үг, өгүүлбэр хүртэл солихгүй гэж ярьж байна билээ. Сүүлд тэр хүрээндээ мэдэгдэл хүртэл гаргасан харагдсан.
-Тэгвэл “Рио тинто” гаргасан хатуу байр сууриасаа буцахгүй бол яана гэсэн үг вэ?
-Эцсийн эцэст энэхүү гэрээг УИХ-аас баталсан. Тиймээс УИХ л шийдэх ёстой юм. Мэдээж тэд хатуу байр суурьтай байна билээ. Бид ч хэлж байна. Гэрээнд өөрчлөлт оруулах асуудал байгаа гэж. Гэрээг сайжруулах шаардлагатай гэдгийг уламжилсан.
-Ажлын хэсгийн дүгнэлтийг маргааш /өнөөдөр/ холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Үүнд “Рио тинто”-гийн удирдлагууд оролцох уу?
-Хурал болно. Оюутолгойн зүгээс өөрсдийн тайлбараа тавих байх. Үндэсний аудитын дүгнэлт хоцорч ирсэн. Хоёр өдрийн өмнө л хүлээж авлаа. Дээр нь АТГ-ын дүгнэлт ирсэн. Харин Оюутолгой болон Засгийн газраас чиглэл чиглэлээр дөрвөн Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тэд хийж байгаа ажлынхаа тайланг ирүүлсэн. Үндсэндээ холбогдох байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд бэлэн болсон гэж ойлгож болно.
-Шалгалтын дүгнэлт гишүүдийн гарт очсон уу?
-Очсон. Гэхдээ зарим дүгнэлт нь хоцорч очсон байхыг үгүйсгэхгүй. Харин Оюутолгойн Ажлын хэсгийн дүгнэлт гишүүдийн гарт очоод бол удаж байна.
-Ингэхэд “Рио тинто”-гийнхон Ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан гэж ойлгож болох уу?
-Дөнгөж танилцаж эхэлж байгаа байх. Харин холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэх үед нь өөрсдийн саналаа хэлэх байх гэж бодож байна.
-Ажлын хэсгийн дүгнэлтийг “Рио тинто”-д албан ёсоор хүргүүлээгүй гэж ойлголоо, зөв үү?
-Тийм. Албан ёсоор хүргүүлсэн зүйл алга. Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг компани нөгөө талтайгаа ярьж байгаа зүйл бий байх.
-Уулзалтын үеэр “Рио тинто”-гийн зүгээс гэрээнд өөрчлөлт оруулах аваас далд уурхайн үйл ажиллагааг зогсооно гэж мэдэгдсэн юм уу. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?
-Үгүй. Тийм зүйл яриагүй. Гэхдээ “Рио тинто”-той ширээний ард сууж, гэрээг сайжруулах асуудлаар ярилцах боломжтой гэж харж байна.
-Үндэсний аудитын газраас ямар дүгнэлт гаргасан юм бэ. Яагаад оройтож дүгнэлтээ ирүүлсэн юм бол оо?
-Тэд зөвхөн Дубайн гэрээг шалгасан. Харин АТГ-ынхан хөрөнгө оруулалт болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд шалгалт хийсэн. Ерөнхий аудитор нь байхгүй байсан болохоор оройтож ирсэн гэж ойлгосон.
-АТГ-ын дарга Х.Энхжаргал албан тушаалаасаа буухаасаа өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд ноцтой зөрчил илэрсэн гэж мэдэгдсэн. Үнэхээр тэр хүний ярьсан шиг ноцтой зөрчил илэрсэн юм уу?
-Нийт 10-аад төрлийн шалгалтын дүн бий. Бүх асуудлыг гишүүд хэлэлцээд явах байх. Ноцтой гэж ярьж байгаа 10-аад төрлийн дүгнэлт бий. Тухайн үед Засгийн газраас оролцож гэрээ хийж байсан хүмүүс нь ханшийн зөрүү, хувьцааных нь үнэд заалт оруулсан зэрэг асуудал явж байна билээ.
БҮРЭН ЭХЭЭР НЬ "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-ООС УНШИХ БОЛОМЖТОЙ!
Сэтгэгдэл ( 4 )
Urwagchiig ger bvleer n hori
Шорондоо ороо лалар минь.Эрдэнэтээс зайл муу ШУНАЛТ ЖДУЧИН минь
Энэ Дамба-Очир бол Шоронд л байх естой хун Дээ, Дээхэнэ уед Лунгийн зам гээд естой там болчихсон Мон ч их ядарсан даа ард Тумэн, удаж удаж хичнээн тогрогийг идчихсэн юм билээ, Замын оронцог бий болсон, одоо Оюутолгойгийн талд орчихсон эрлий балай юм ярьсан шиг явна, Монголчууд яахаараа эд нараар доромжлуулж эх орноо эд нараар цолмуулэх учиртай юм Бэ, энэ нохрийг Шоронд нь суулгаад хохирлоо авмаар байна
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359