Л.Элдэв-Очир: Би байнгын хорооны даргаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн байнгын хорооны даргын бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан тэднийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцжээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироос дараах тайлбарыг авлаа.


-УИХ-ын дөрвөн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Тэдний чөлөөлөх, томилох асуудлыг  энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Таны хувьд байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Ямар учраас өргөдлөө өгсөн юм бэ?

-Бүлгийн хуралдаанаар дөрвөн байнгын хорооны даргын хугацаа дуусгавар болсон учраас сонгууль явуулах асуудлыг хэлэлцсэн. Байнгын хороонд байгаа намын бүлгийн гишүүдийн олонхоор асуудал шийдэгдэнэ. Миний хувьд хоёр долоо хоногийн өмнө байнгын хорооны даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Шийдэж өгөх байх гэж бодож байна.

-Бусад гурав нь ямар, ямар байнгын хороо юм бэ?

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны дарга нарын бүрэн эрх дуусгавар болсон.

-Байнгын хорооны дараагийн дарга нарын асуудлыг ярьсан уу?

-Яах вэ, намын бүлгээс бодлого оруулж ирж байна. Гишүүдийн хувьд өөрсдөө нэр дэвших эрхтэй. Бусад гишүүний хувьд ч хэн нэгний нэрийг дэвшүүлэх эрх нь нээлттэй.

-Бусад байнгын хорооны дарга нарын бүрэн эрх нь ч дуусгавар болж байгаа шүү дээ. Яагаад дөрвөн байнгын хороог онцолж, дарга нарыг нь солих гэж байгаа юм бэ?

-Бэлэн болсон нь дөрөв байна. Жишээ нь, би өргөдлөө өгсөн. Тиймээс миний байнгын хороо орж байна. Бусад байнгын хорооны дарга нарын асуудлыг ирэх долоо хоногоос ярьж эхлэх байх гэж бодож байна.

-Бусад нь өргөдлөө өгсөн юм уу?

-Зарим нь өгөөгүй. Жишээ нь, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүн сайн ажилласан. Тэр хүн өрсөлдөөд ялалт байгуулсан гэх мэдээ байна.

-Та өрсөлдөхгүй байсан хэрэг үү?

-Үгүй.

-Яагаад тэр вэ?

-Миний хувьд салбартаа ажилласан, хоёр ч удаа сонгогдсон гишүүд байгаа учраас тэдэнд суудлаа өгье гэж бодоод өргөдлөө өгсөн. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(185.39.141.108) 2019 оны 05 сарын 09

hulgaich nvvrschin cv batboldtoigoo niilj avaad 20 on hvrtrel delhii selgvvtsen hesch horogdoh oromjoo haij dur hanah ni

0  |  0
Ми(66.181.184.206) 2019 оны 05 сарын 07

Чи ажлаа хийж чадахгүй юм чинь больсон дээр дээ.Даахгүй байж булуу хураагаад яахав.

0  |  0
Matilda(156.0.213.2) 2019 оны 05 сарын 07

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top