Ж.Батзандан гишүүн Түр хорооны анхны хурлаа товложээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2019.05.07/ анхны хурлаа хийхээр товложээ. Энэхүү Түр хороог өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилсон билээ.

Харин бүрэлдэхүүнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин болон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Болд, А.Сүхбат, Я.Санжмятав нар багтаж байгаа юм.

Тэд өнөөдөр 15.00 цагаас Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар"-ын танхимд хуралдаж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлтийг гаргахаар төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top