УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг Жижиг, дун үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Харин түүний оронд Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох саналыг Засгийн газраас оруулж ирж байгаа юм.
Засгийн газрын зүгээс ЖДҮ-гээс зээл авсан хэрэгт холбогдсон Д.Хүрэлбаатарыг гэм буруугүй нь тогтоогдсон ч ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалд нь буцааж томилох боломжгүй гэж үзэж байгаа аж. Тэгвэл байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат нь 1967 онд Өмнөговь аймагт төрсөн. Ам бүл дөрвүүлээ. Эдийн засагч, сэтгүүлч мэргэжилтэй. Төрд 1992 оноос эхэлж өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нэгэн юм байна. Яг одоо хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.
Сэтгэгдэл ( 0 )