УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон ажлаа өгөхөөр болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

Ц.Цолмон

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон ажлаа өгөхөөр болсон байна. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан М.Энхболдын тэргүүлсэн парламентад Тамгын газрын даргаар томилогдсон юм.

Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалсан. 1993-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт компьютерийн операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байсан ажлын дадлага туршлага өндөр хэмээн олны талархлыг хүлээж байсан юм.

Л.Өлзийсайхан

Ц.Цолмонг маргааш /2019.05.07/ хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм байна.

Тэгвэл түүний оронд одоо УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа Л.Өлзийсайханыг томилуулахаар болжээ. Л.Өлзийсайхан нь одоогийн Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн ангийн хүүхэд аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(150.129.140.74) 2019 оны 05 сарын 08

монголын төр үнэхээр хогийн сав юм даа

0  |  0
бат(59.153.112.130) 2019 оны 05 сарын 08

соль соль эхнэрээч бас соль . харамсалтай нь 1 жил..

1  |  0
анги(78.31.204.24) 2019 оны 05 сарын 07

би ангийн нь хүүрэд нь биш би том хүн

0  |  0
Top