УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг дөнгөж сая хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 83.3 хувь нь Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Харин түүний оронд Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг байнгын хорооны гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.
Дээрх асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд нэр дэвшигч Д.Занданбатаас асуулт асууж, хариулт авсан. Жишээлбэл, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Олон нийтийн анхаарлын төвд байгаа "Эрдэнэт"-ийн 51 хувийг барьцаалж зээл авсан "Жаст"-ын Ш.Батхүүгийн мөнгө алга болсон. "Эрдэнэт"-ийг шалгах уу. Энэ үйлдвэрт байдаг шахааны бизнест аудитын дүгнэлт хийж, буруутай этгээдүүдийг олон нийтэд ил болгож чадах уу" хэмээн асуухад нэр дэвшигч Д.Занданбат: "Эрдэнэт"-ийг шалгаж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Хуулийг дээдэлж ажиллах зарчимтай. Хуулийн хүрээнд ажиллаж, тодорхой шалгаж байгаа хэргийнхээ талаар зөвлөмж хүргэж ажиллана. Нарийн мэдэлэлтэй болсон хойноо эргэж мэдээлэх нь зөв байх. Шударга үнэн ажиллах хүсэл надад бий" гэх хариултыг өглөө.
Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт ёс зүйн хариуцлага хүлээлгэж албан тушаалаас нь чөлөөлсөн гэдгийг онцоллоо. Учир нь, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг Жижиг, дун үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр ёс зүйн хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. Харин түүний оронд Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох саналыг Засгийн газраас оруулж ирж байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359
ЗАНДАНБАТ ГӨЛӨГ МИНЬ ЧИНИЙ ГРАНД ИХ ДЭЛГҮҮРИЙН ДЭЭД ДАВХАРУУДЫГ БҮГДИЙГ НЬ ХУДАЛДАЖ АВСАН МӨНГӨ ЧМНЬ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ДАРГА БАЙХДАА ХИЙСЭН АЖИЛ ЧИНЬ МӨН БИЗ ДЭЭ????? ХУУЛИЙГ ЧИ ИНГЭЖ Л ДЭЭДЭЛЖ АЖИЛЛАЖ ЯВНА ТИЙМ ҮҮ??????