УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, түүний оронд Д.Занданбатыг томилохыг байнгын хорооны гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Улмаар байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат байнгын хорооны гишүүдийн асуултад хариулах үедээ "Би хуулийг дээдэлж, зарчимч ажиллана. Надад шударга, үнэн ажиллах хүсэл бий" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Нэр дэвшигч Д.Занданбатыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилох саналыг Засгийн газраас оруулж ирж байгаа билээ. Тэрбээр 1992 оноос хойш төрийн байгууллагад тасралтгүй ажилласан туршлагатай нэгэн гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулгадаа онцолсон байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Өмнө нь паактлаад ажлаасаа халагдаж байсан нөхөр гэл үү энэ нөхөр нь. Тэгж сонссон юм байна. Тийм бол хэрэггүй л нөхөр байлгүй дээ