Ж.Ганбаатарыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилохыг дэмжлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.05.07/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар зарим байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг томилохыг байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, Ж.Ганбаатар гишүүнийг байнгын хорооны даргаар томилох юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top