З.Баянсэлэнгэ: Хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

МАХН-ын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр /2019.05.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар оролцов. Тэд ирэх зургадугаар сарын 30-нд Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг яаралтай явуулж, тус тойргийн олон мянган сонгогчийг парламентад төлөөлөлтэй болгохыг шаардлаа.

Түүнчлэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, хэвлэлийн бага хурлын үеэр Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ "Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрлээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирийн эзэмшдэг зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг үйлдэгдсэн. Гэтэл яагаад тэр зочид буудалд ажиллаж байсан хүмүүс хариуцлагаас мултрав. Гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үзэгдлийн бид хамтын хүчээр даван туулах хэрэгтэй байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
xaxa(66.181.160.124) 2019 оны 05 сарын 07

ENE ERGUU AVGAI ZAILOO

1  |  0
боль(124.158.110.82) 2019 оны 05 сарын 07

битгий энэ сэдвээр бизнес хийцгээ.

1  |  0
Top