АН-аас өдөрт л хэдэн арваараа гишүүд нь дүрвэж, үүнийгээ намын шинэчлэл, ардчиллын үнэт зүйлсийн төлөө ингэхээс өөр аргагүй гэх болов. АН-д данстай УИХ-ын нэр бүхий гишүүд хүртэл намынхаа хаалгыг савж, Үндэсний бодлогын зөвлөл, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд нь хэдэн арваараа гишүүнчлэлээсээ татгалзаад “ардчиллын үнэт зүйлс, нийгмийн сайн сайхны төлөө” ура хашгираад байхаар ард түмэн Монголын улс төрд шинэчлэлийн амьсгаа орж байна гэх болов. Нөгөө талаас нийгмийн дээд түвшинд АН задарлаа, улс төрийн хүчинд цэвэрлэгээ явж, жинхэнэ ардчилсан хүчин бий болох тухай ч мөрөөдөл ярьж үзэв. Гишүүнчлэлээсээ татгалзсан нөхөд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” хэмээх сүржин нэртэй даржин нам байгуулаад эхлэхээр бүр ч итгэсэн байх. Ядахад ганцаардсан бие даагч очоод нэгдэхээр үнэхээр шударга зүйл мэт ойлгогдож байгаа болов уу. Гэтэл АН-ын даргаар ажиллаж асан Н.Алтанхуяг хэвлэл мэдээллийнхэнд хандаснаар нийгмийн энэ горьдлого руу ус хийчихлээ.
Нөгөө талаас Н.Алтанхуягийг Сонгинохайрхан дүүргийн салбар хорооноос шийдвэр гаргаж, дөрвөн жилийн хугацаатай намын гишүүнчлэлээс хасах “ял” оноосон учраас гомдлоо олонтойгоо хуваалцахаар шийдсэн бололтой. Ерөнхий сайд асны ярианаас анзаарч байхад “С.Эрдэнэ ээ, би чамайг дэндүү сайн мэднэ дээ. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэн барьцаалаад юу хийлгээд байгааг нь ард түмэн ч мэддэг болсон. С.Эрдэнээ чи гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэдний дохио зангаагаар ажилладгаа болих хэрэгтэй. Хүн гүтгэдгээ боль. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга, чамайг зайлуулна аа” хэмээснээс харвал чамгүй цухалдасных биз ээ. Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ “Н.Алтанхуяг өөрөө МАНАН-г бий болгосон. Тэр өөрөө шударга бусын хонгилыг бий болголцсон” хэмээсэн. Ер нь намынхаа бодлого шийдвэрээс зөрсөн хэн ч болов АН-ын дотоод дүрмээр сахилгын болон бусад арга хэмжээ авах ёстой байх. Энэ л дүрмийн дагуу Н.Алтанхуяг болон бусад гишүүдэд хариуцлага тооцсон байна. Харин тэдний хувьд С.Эрдэнийн энэхүү шийдвэрт цухалдахдаа хэвлэл мэдээлэлд нээлттэйгээр намынхаа хаалгыг савж байгаа дүр эсгэх нь цаанаа тэс өөр агуулгатай.
Н.Алтанхуяг гучаад жил энэ намд дээгүүр суудалд заларч ирсэн хүн. Өөрөөр хэлбэл, энэ хүнд намаа бүү хэл улс орноо цэгцлэх эрх мэдэл байсаар иржээ. Гэтэл яагаад өнөөдөр гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Үнэн хэрэгтээ Л.Болд, Ж.Батзандан ч, Н.Алтанхуяг ч намын шинэчлэл, нийгмийн сайн сайхны төлөө бус зөвхөн эрх ашгийн төлөө явж байгааг үг үйлдлээрээ харуулах болов. Яахав, АН задардгаараа задарч байна. Харин задраад шинэ хөрсөн дээр шинэ үр соёолно гэдэг худлаа боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга, Н.Алтанхуяг, Л.Болд нарын жигүүрлэж гарсан бүлэглэл бол зөвхөн С.Эрдэнийг унагаад “шинэчлэл” хэмээх нэрээр эргэн ирэх ийм л төлөвлөгөө цухалзаж байгаа нь анзаарагдана. Түүнээс намыг шинэчлэхийн тулд хэргээр намынхаа бүлгийн шийдвэрээс зөрж, мэдсээр байж олонхийн саналаар батласан дүрмийнхээ эсрэг явж байгаад сахилгын арга хэмжээ авахуулахаараа заавал хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийнэ. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө” гэгчээр хөөгдсөн хойноо намаасаа гарлаа гэх нь яавч эрүүл хүний үйлдэл биш. Ингэхдээ заавал намынхаа даргыг муучилна. АН ялзарч байгааг чанга дуугаар хэлнэ. АН сөнөж байгааг бахархалтайгаар дурдаад эцэст нь “Би намаа цэвэрлэнэ. Төрөө ч аварна. Түмнээ ч жаргаана” хэмээн төгсгөж байгаагаас харвал цаад зорилго нь өөр бололтой. Намаа цэвэрлэж, ардчиллын үнэт зүйлсийг аврах гээд байгаа бол өөрсдийнхөө зохиосон дүрэм журмаа мөрдөж, дотооддоо асуудлаа шийдээд явах учиртай. Гэтэл энэ намаас дүрвэгсэд бүгд л нэг үгийг хэлж байгаагийн цаана өөр эрх ашиг нуугдаж байгаа нь ойлгомжтой. Сангийн сайд, Хөдөө аж ахуй, хүнд үйлдвэрийн сайд, Шадар сайд, Ерөнхий сайд, Ардчилсан намын даргаар хүртэл ажиллаж улс төрийн карьераа 2016 оны сонгууль хүртэл нэг ч унагаагүй Н.Алтанхуяг гучаад жил энэ намд дээгүүр суудалд заларч ирсэн хүн. Өөрөөр хэлбэл, энэ хүнд намаа бүү хэл улс орноо цэгцлэх эрх мэдэл байсаар иржээ. Гэтэл яагаад өнөөдөр гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.
Тэрбээр сүүлийн мэдэгдэлдээ “Ардчилсан нам улс орны хөгжил, бодлого, ард түмний амьдрал ахуй ярихаа больсон. Энэ тухай ярихаараа 60 тэрбум, 49 хувийг хамгаалдаг болсон. Эрүүдэн шүүлтийг байх ёстой зүйл гэж хэлдэг болсон. Гэхдээ үүнийг АН-ын удирдлагыг дээрэмдэж авсан нөхөд. Тэд АН-ын нэр хүнд, олон мянган гишүүний итгэл сэтгэлээр тоглож байна. 30 жилийн өмнө АН-д нэгдсэн олон мянган гишүүд ийм зүйлийг дэмжихгүй” хэмээсэн. Уг нь хөөрхий С.Эрдэнэ нь дотоодын сонгуульд мөнгө төгрөгөө тушааж, чамгүй хөрөнгө зарж байж энэ суудалд олонхийн санал авсан нь үнэн. Гэтэл АН-ын удирдлагыг дээрэмдэж авсан гэдгээс харвал ямар нэгэн луйвар явагдаж гэж харахаар. Үүнийгээ тухайн үед нь хэлээгүй байж улс төрийн ороо бусгаа цагт гаргаж тавьж байгаа зэргээс харсан ч бүх зүйл тодохой байна.
Уг нь Н.Алтанхуяг өөрөө “стандарт бус” хэмээх С.Баярын Засгийн газарт хамтарч МАНАН өтгөрүүлсэн бүлэглэлийн толгойлогч хүн шүү дээ. Н.Алтанхуягийг “Стандарт бус” Засгийн газарт Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байхад Оюутолгойн гэрээг үзэглэсэн нь өнөөдөр ч хэрүүлийн гол сэдэв болсоор байна. Өнгөрөгч 2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа өөрийнх нь хэлснээр “МАНАН”-гийн “Загалмайлсан эцэг” Н.Энхбаяртай нэг хөнжилд орж л байсан. Ингэж “манантаж” явахдаа намаа төрөө цэвэрлэхгүй яасан юм бэ гэж хэн ч асууж таарна. Ерөнхийлөгчийн Үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэх асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж асан Д.Жаргалсайхан “АН авлигачин нам болсон, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн улирал тутам гурван сая төгрөг, сонгуульд нэр дэвшихэд 250 сая төгрөг, газар агентлагийн дарга болоход 50 сая төгрөг болсон” хэмээн мэдэгдсэн.
Гэтэл саяхан мэдэгдэл хийсэн Н.Алтанхуяг “60 тэрбумын схемыг АН-д хийж байна. Зөвхөн АН-ын залуучуудын холбооны даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөх үнэлгээ 15-20 сая төгрөг. Ийм нам Монголд байтугай дэлхийд байхгүй. Энэ бол манай Эрдэнийн хийдэг нийгмийн даатгалын сүлжээ болсон. Ингэж ажиллахгүй” хэмээн ижил агуулгатай зүйлийг мэдэгдлээ. Дээрх хоёр эрхэм хоёулаа Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байгаад Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаасаа татгалзан, “намаа цэвэрлэнэ” хэмээн мэдээлж байв. Энэ цаг үеийн давхцал нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс явуулж байгаа найруулга ч байхыг үгүйсгэх арга алга. Ингэхдээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “нэгдэж нийлэх хүн байвал хүрээд ир” хэмээн уриалж байгаа зэрэг нь зөвхөн эрх мэдлийн төлөөх улайрал төдий зүйл харагдана.
Сэтгэгдэл ( 2 )
Энхбаяр дайсан уу. Сэтгүүл өөрөө сэрүүн зүүдлэхээ больчих оо.
Naad Yaltanhuyag chin 2008 onii 7 sard 5 hun buuduulchaad Bayart hariutslaga tootsno gesen bair suurin deer baisan AN-g avaachaad hamgiin turuund Bayartai huviin tohiroo hiij shadar saidiin suudald tuhlaj avaad MANAN-g utguruulsen Dulzen munuusuu mun. Meht mehendee gedeg bolj bn.