“Намаа шинэчилнэ, фракцгүй нам болгоно” хэмээн гарч ирсэн Ардчилсан намын дарга С.Эрдэнийн амлалт төдийлөн биелэлээ олсонгүй. Харин ч өөртэй нь ам мурийсан, шүүмжилсэн болгонтой хариуцлага тооцож, намаасаа хөөх болсон нь намаа нэгтгэх бус хагалж байна гэж дүгнэхэд болно. Түүнчлэн АН-ын толгой лидерүүд үймэлдээд ирэхээр эгэл жирийн гишүүд ч намаасаа гарахаа мэдэгдэж байна. Үнэндээ АН өнөөдөр улс төрийн сөрөг хүчин болж чадахгүй, дотооддоо ч асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь туйлын үнэн. АН хэдэн талд хуваагдан, зөрчилдөж байгаа. Намын дарга С.Эрдэнийн, Н.Алтанхуягийн, Л.Болд, Ж.Батзандан нарын хуваагдлаас гадна Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нарын гэсэн дөрвөн ч хуваагдал бий болжээ. Гэхдээ Л.Болд, Ж.Батзандан нарын намаас гарсан нь АН-д тийм ч их жин дарахгүй.
Тэгэхээр үндсэн гурван хуваагдлын тухай аваад үзье. Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор АН-аас эсэргүүцэж намынхаа Онц их хурлыг зарлан хуралдуулахаар товлосон ч Онц их хуралдай болгон өөрчилсөн нь Н.Алтанхуягаас “айсан” хэрэг байв уу гэж ойлгогдсон. Яг энэ үеэр Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгчихөөд хувийн тоглолтоо хийгээд эхэлчихсэн үе байлаа. Тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөхдөө АН-д шинэчлэл хийхээ зарласан. “Би одоо амиа бодож явж болохгүй юм байна. Ардчилсан нам хоёр, гурван хүний нам биш. 30 жил зүтгэсэн олон гишүүдийн сэтгэл, зүтгэлийг МАНАН-гийн тоглоом болгоод МАНАН-гийн нэг баганы өрөөсөн болгоод хаяж болохгүй. Хамтраад намаа цэвэрлэе. Шударга ёсыг сэргээн тогтооё” гэж байв.
Тэгэхээр намын даргын суудлаа алдаж магадгүй гэх С.Эрдэнийн айдас, нөгөө талаар Н.Алтанхуяг Ерөнхийлөгчөөс зайгаа барьж зөвлөхийн ажлаа өгсөн учраас түүгээр “оролдож” эхэлсэн байх талтай. АН-ын толгой лидерүүд болох Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг нар нэгэн дээвэр дор эв зүйгээ олно гэдэг амаргүй. Түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж ахуй цагт Х.Баттулга болон Тамгын газрын дарга З.Энхболд хоёрын байр суурь, үг үйлдэл нь нийгэмд оволзож байснаас Н.Алтанхуягийн нэр үнэндээ бараа сураггүй байсан. Тэр зөвлөх нэртэй хэн ч биш болж үлдэхийг хүсээгүй биз.
Энэ мэт АН-ын дотоод дайнаас үүдэн Н.Алтанхуягийг намаас хөөх тохироо бүрдсэн болов уу. Түүнээс намын байрны мөнгө завшсан, жийп машин авсан гэх мэт шалтгаанаар аль эрт түүнийг намаас хөөж болох л байлаа. Н.Алтанхуягийн намаа шүүмжилж, шинэчилнэ, өөрчилнө гэж байгаа нь зүгээр л нэг хувийн улс төр хийсэн акц. Сонгуулийн өмнө намдаа байр сууриа олох гэсэн улстөрчид байдаг л нэг араншин гэхэд болно.
АН-ын хагарлын гол эзэн нь Ерөнхийлөгч болж байгаа нь АН-ын хувь заяанд аюул учруулж буй
Харин үүнээс илүүтэй АН-ын хагарлын гол эзэн нь Ерөнхийлөгч болж байгаа нь АН-ын хувь заяанд аюул учруулж буй. Ерөнхийлөгч, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа нь АН-ын удирдлагуудад таалагдахгүй байгаа. Үүний тод жишээ нь Ерөнхийлөгчийн санаачилсан шүүх, прокурор, авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор Ерөнхийлөгчтэй зөрчилдсөн гэдгийг бид мэднэ. АН-ын удирдлагууд тухайн үед энэ асуудал дээр сүржигнэсэн ч буулт хийгээд л өнгөрсөн.
Энэ тухай УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр “Ерөнхийлөгч нь МАН-аар дамжуулж бодлогоо тодорхойлж байгаад хамаг асуудал бий. МАН-аар дамжуулаад манай намын Ерөнхийлөгч бодлого хэрэгжүүлж байгаа тохиолдолд манай нам яах ёстой юм. Бодлогыг нь сөрөөд байхаар унаад байдаг. Дэмжээд явахаар МАН-ын дагуул юм шиг болчихдог. Энэ тал дээр шийдэл хэрэгтэй. С.Эрдэнэ бол асуудалтай байна гээд хараад суугаад байхаар нь “Чи нөгөө талд байна шүү” гээд нэр хүндээ алдаад байдаг. Тэгэхээр хагарал хаана байна гэхээр, Ерөнхийлөгчтэйгөө ойлголцож сонгуульд орох уу, ойлголцохгүй орох уу. Ойлголцохоор МАН-тайгаа яаж өрсөлдөх юм. Үүнийг маш нарийн ур ухаанаар хийх ёстой. Манай намаас гарсан Ерөнхийлөгчийг МАН-ынхан тойрон хүрээлдэг. Тэгэхээр Ерөнхийлөгчөө алдчихдаг. Үзэл санааны хувьд алдаагүй бол бидэнд хийх ажил байна. Миний хамгийн их санаа зовж байгаа зүйл нь үзэл санааны хувьд хуваагдсан бол бид нэг сонгууль алдана. Сонгууль байтугай алдана. Үзэл санаан дээрээ ойлголцож байгаа бол амархан засагдаад цааш явна” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Тэгэхээр 2020 оны сонгуульд Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аа дэмжиж орох уу гэдэг нь анхаарал татаж байна. Ерөнхийлөгч хэрвээ 2020 оны сонгуульд АН-даа дэмжлэг үзүүлэхгүй бол 2021 онд дахин нэр дэвших эрхийг нь АН өгөхгүй биз. Мөнхүү З.Энхболд АН-ын лидерийн хувьд дахин намдаа эргэж ирэх нүүргүй болж таарна. Энэ утгаараа Ерөнхийлөгч хийгээд З.Энхболд нар нь намаа дэмжиж орох болов уу.
АН үеийн үед хоорондоо толхилцож байсан ч, сонгуулиар нэг баг болоод л ордог уламжлалтай. Энэ нь үзэл санааны хувьд ойлголцож байгаа бус ашиг сонирхол нь нэгдэж байгаа учраас хагарал нь “эмчлэгдэж” байгаа хэрэг. Харин энэ удаа С.Эрдэнэ “хагалсан” намаа эвлүүлж чадах уу. АН-ын рейтинг эрх барих хүчнээс илүү гарахгүй, дотоод сонгуулиа ч шударга явуулж чадахгүй байгаа намын даргыг солиод орох хүсэл АН-ын гишүүдэд бий. Гэвч С.Эрдэнийг сонгуулиас өмнө аваад хаячих боломж, бололцоо бараг л үгүй. Учир нь АН-ын түүхэнд бүх гишүүдээрээ хүлээн зөвшөөрөгдөж, дотоод сонгуулиараа сонгогдсон цорын ганц дарга нь С.Эрдэнэ. Тийм учраас 2020 оны сонгуулиас өмнө түүнийг намын даргаас нь буулгах боломжгүй биз ээ. Тэгэхээр хүссэн, хүсээгүй АН С.Эрдэнээр удирдуулаад сонгуульд орох болж байна. Гэхдээ тэр “хагалсан” намаа нэгтгэж, нэг цул болж сонгуульд орох эсэх нь эргэлзээтэй байна.
Сэтгэгдэл ( 21 )
Nasaaraa Mongolchuudiin tuluu zutgesen Bravo!
Орон нутгийн намын гишүүд С.Эрдэнийг дэмжихгүй байна. Дорнод аймагт очиж гишүүд иргэдтэй уулзалт зохион байгуулсан боловч гишүүд нь ч эсэргүүцэн ирсэнгүй.Дорнодын АН ынхан Эрдэнийг дэмжихгүй.
Ардчиосан намыг Эрдэнээр бмш Ардын намын хутган үймүүлэгчээр удирдуулчмхвал гол өрсөлдөгчөөсөө салах хамгийн амархан арга юм байна ядаж л ямарч хууль бус үйлдэл хийсэн хамаагүй амар болно хутган үймүүлэгч нар зөндөө олдоно жишээ нь Алтанхуяг Батзандан Лу Болд гэх мэт
АН-н даргаар ардчилсан наиын хүн биш ардын намын хутган үймүүлэгчмг тавьчихвал ямар сайхан бэ тэгвэл өрсөлдөгчөөсөө ёстой амархан саландаа бүх төрлийнхөө хууль бус үйлдлийг хяналтгүй шорон гянданд орнр гэж айхгүй санаа амар болондоо гоё гоё хутган үймүүлэгчээр ажиллаж байсан хүмүүс олон бий жишээ нь Батзандан
яаж чадах вэ дээ өөрөө бүүр нүдээ нээгэйгүй гөлөг болно шүү хорин онд баянголдоо хороон дарга болвол их юм үгүй бол залуу насаа өнгөрүүлсэн газартаа очих болж таарна
хэнтийд ан-ийн нөхдүүд бүгд сургагч багш болж хөлтэй,хөлгүй бүх хүмүүс 50000 төг-ийн шагнал авч ман -ийг дархаар дайлаар мордож эхлав.Эрдэнэ э дарга их мөнгө хаяж байна даа
goe goe ardchilsan nam budaa bolloo erdeneer udirduulaad ymar baidald orsnoo ergeed neg haraach erdene shig shunaltai nobsh ene namiig udirdadgui umaa erthen ene nam budaa bol
С.Эрдэнийн үйлдсэн хэргийг нь үнэн зөвөөр нь шүүж байх байранд нь хүргэвэл АН өөрчилж шинэчлэгдэх боломж бүрдэж 20 оны сонгуульд ялах боломж бүрэн бий
С.Эрдэнэ л биш шүү, ээ бурхан минь
За монголчууд минь олон удаа сонгогдсон олны танил эрхмүүдэд итгэл бүү өг бүү сонго үүний оронд чөтгөр ч байсан яахав шинэ хүн шинэ нам сонгоцгоое
Erdened bish altanhuygt hamag uchir baina erh medlin toloo an namiig hagalan butargah gej temtsej baina altanhuyag enhbayr met n os honzongoo awhin tuld nam bitii hel eh ornooch taraaj medeh shunalin tulamnuud shuu..
2000 он давтагдаж байна тэр үед Эрдэнэ МоАНыг байгуулж салаад Амаржаргал тэргүүтэй мүднякууд соцдектэй нийлж үлдээд бүгд бут цохиулсан. Эрдэнэ Миеэгийн хүүгээс авсан газруудын хариуг барьсан нь тэр удалгүй буцаж гүйж ирээгүй бол Эрдэнэ Энхсайхны замаар орох байв. Энэ удаа мүднякууд Эрдэнийг авч үлдээд Алтанхуягийг соцдекээ аваад гарах тулгалт хийв. Одоо АНыг хэн хагалж ашиг хонжоо олдгийг ойлгох буйзаа
Хошного Эрдэнэ АН-аас зайлах хэрэгтэй.Халзан хужаа Эрдэнэбатыг нутаг руу нь хөөж явуул.
Хулгайч Баттулга, хорчин З.Энхболд нар 21 онд сонгуульд намгүй болно. Улс орныг жинхэнэ утгаар нь хагаралдуулж талцуулж байгаа нөхдүүд энэ 2.
АН бутарч эхлэх нь ойлгомжтой. Гэхдээ үүнийг Баттулгатай холбоод байгаа нь ямар учиртай вэ? Ерөнхийлөгч аль нэг намыг дэмжих юм бол тэр хүн биш болно. Баттулга тийм юм хийх мулгуу нэгэн арай биш байх. Монгол хүний хар ухаан түүнд бий гэж боддог. Харин Дээрх зүйлийг бичсэн Амартүвшин гэгч Ерөнхийлөгч Баттулга нь зөв эхлэл тавих гэж оролдоод байгааг цааш нь явуулахгүй, Баттулгын нэр хүндийг унагах, олон түмний анхаарлыг түүнээс холдуулах башир явуулга хийж байна гэж хэлмээр байна.
Ер нь яг ийм хагарал би болоод байгаа шүү. Ерөнхийлөгчид учир бна. АН энэ хэвээрээ сонгуульд орвол ялж чадахгүй. Уг нь эвлэрээд орвол сонгуульд ялах боломжтой. Харамсалтай Эрдэнэ гэж эргүү нөхөр намаа нэгтгэж чадахгүй байна
Эрдэнэ юу ч хийж чадахгүй. улам л бутаргана
С.ЭРДЭНЭ, ХАЛЗАН БУХ 2 АН-аас ЗАЙЛ...
энэ 3 өөдгүй новшууд монголчуудаар тоглож ханахгүй нээ. бид ч мулгуу хүмүүс юмаа