Оюутолгойн шалгалтын НУУЦ МАТЕРИАЛ гишүүдээс түрүүлж "РИО ТИНТО"-д очжээ

Б.Төрбат | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Өнгөрсөн долоо хоногт “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио тинто” компани Засгийн газар болон парламентад хандаж мэдэгдэл гаргасан билээ. Тэд мэдэгдэлдээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд нэг ч цэг, таслалын өөрчлөлт оруулахгүй гэдгээ хатуу илэрхийлсэн нь өнөөдөр олон нийт төдийгүй улстөрчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Тэгвэл “Рио тинто”-гийн энэхүү гэнэтийн мэдэгдэл нь УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн “нууц материал”-уудыг гартаа оруулсантай холбоотой гэж гишүүд тайлбарлаж байна.  

Уг нь, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гишүүд Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн явцын мэдээллийг сонсохоор төлөвлөөд байсан юм. Харамсалтай нь, Ажлын хэсгийн дүгнэлт байнгын хорооны гишүүдийн ширээн дээр ирэхээсээ өмнө “Рио тинто”-гийн удирдлагуудын гарт очсон нь хуралдааныг ирэх долоо хоног хүртэл хойшлуулах шалтгаан болов.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуунаас тодруулахад “Д.Тэрбишдагваар ахлуулсан 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг хуралдаж байж эцсийн дүгнэлтээ гаргах ёстой. Гэтэл хуралдаагүй, бид гарын үсгээ зураагүй. Явц дунд нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос шалгалтын тайланг “Рио тинто”-д хүргүүлчихсэн юм шиг байна. Дүгнэлт эцэслэж гараагүй байхад тэдэнд өгөх ёсгүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Байнгын хорооны гишүүдээс Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтийг хэн “Рио тинто”-д хүргүүлсэн гэдгийг асуулаа. Тэгэхэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн баасан гарагт хүргүүлсэн гэх тайлбарыг өгч байна. Энэ бол Монгол төрийн бодлогын хувьд маш том алдаа. Цаашид анхаарах шаардлагатай” гэх байр суурийг илэрхийлж байна.

Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар Д.Дамба-Очир гишүүн ажилладаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарын даалгавраар “Рио тинто”-гийн удирдлагуудтай уулзсан байдаг.

Энэ асуудлыг нь Д.Дамба-Очироос өнгөрсөн даваа гарагт лавлахад “УИХ-ын даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн долоо хоногт “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзсан. Тэд гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэдэг зүйлийг ярьж байгаа нь үнэн. УИХ-аас асуудлыг шийднэ. Байнгын хороо болон парламентаас тогтоолын шийдвэр гарч байж, үүрэг чиглэл өгнө. Тэр дагуу ширээний ард суух ёстой гэдгийг хэлсэн. Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аас баталсан. Тиймээс УИХ л шийдэх ёстой. Харин "Рио тинто"-гийн удирдлагуудад шалгалтын эцсийн хувилбар очоогүй байгаа” гэх тайлбарыг өгсөн билээ.

Харин тэрбээр өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаандаа оролцоогүй, түүний оронд байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахалж байлаа. Ямартай ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах Ажлын хэсгийн дүгнэлт байнгын хорооны гишүүдийн гарт ирэхээсээ өмнө “Рио тинто”-гийн удирдлагуудын ширээн дээр очсон нь тэдэнд давуу тал олгосон байхыг үгүйсгэхгүй. Энэ ч утгаараа олон нийт төдийгүй улстөрийн хүрээний анхаарлыг зүй ёсоор татаж эхэллээ. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ы(120.17.132.160) 2019 оны 05 сарын 21

Дамбаочир гэж гайг улс төрөөс бүрмөсөн зайлуулаасай

0  |  0
URWAGCH(182.160.1.81) 2019 оны 05 сарын 20

URWAGCH

0  |  0
Зочин (139.5.216.52) 2019 оны 05 сарын 15

УИХ биенээ өмгөөлөн, шуналд автсан итгээдүүд. Анхнаасаа Дамба - Очир нууц хүсэлт гаргаж комисад орсон . Энэ комиисад орж болохгүй эрх ашгийн зөрчилтай гэдэг нь бүхэнд илэрхий байсан. Их Хурал бүхийг хувилдаанаар шийдвэрлэдгийн зөвхөн нэг илрэл.

0  |  0
уу(66.181.167.55) 2019 оны 05 сарын 13

17 дугаар зүйл.Аудитын талаарх эзэмшигчийн эрх 17.1.Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан болон хувьцаа эзэмшигч нь санхүүгийн тайлан, өр төлбөр, хөрөнгийн хөдөлгөөн, сонирхлын зөрчил бүхий хэлцэл болон бусад ажил, гүйлгээ, санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүнтэй холбогдсон дүгнэлтийг гэрээний үндсэн дээр аудитороос шаардан гаргуулах эрхтэй.

0  |  0
Зочин(66.181.181.156) 2019 оны 05 сарын 16

Эх орон эх нутагаа харийханд зарж уравсан хулгайчийг өршөөж боломгүй огцоруулаад ялыг нь үүрүүлье

1  |  0
irgen(182.160.35.233) 2019 оны 05 сарын 09

Dambaochir gedeg chini nasand hureegui huuhed huchinduulj amia aldsan Ochir tuviin ezen gee bizdee

0  |  0
зочин(124.158.107.6) 2019 оны 05 сарын 09

материалаа зарсан хүмүүсийн нэрийг зарлаач

0  |  0
Зочин(202.9.45.30) 2019 оны 05 сарын 09

Уг нь бол Рио тинто дан ганц Монгол төрийн шүдний өвчин бус дэлхийн нийтийн том аюулт дайсан шүү дээ...

0  |  1
anchin(43.228.131.90) 2019 оны 05 сарын 08

gereegee cuclana gevel nogoo avilga avsan nohduud chin il bono shuu dee

0  |  0
ЗОЧИН(150.129.140.74) 2019 оны 05 сарын 08

бид өөрсдөө газар нутгаа зарчихаад одоо юундаа харамсаад шалгаад юугаа хайгаад байдаг юм дээ шударга үнэн гэж энэ монголд үнэхээр алга 2020 сонгуульд бэлдээд ард түмнээ хуурах ажлаа эхлүүлж байгаа биз дээ үзэн ядаж байна

0  |  0
Vvvvvv(182.160.34.168) 2019 оны 05 сарын 10

Энэ Рио Тинто компанийг зүгээр л хөөгөөд гаргачихаач ээ. Ихэнх МОНГОЛЧУУД ӨЛСӨЖ ҮХЭХГҮЙ. Зөвхөн ОЛИГАРХИУД Л ӨЛСӨНӨ БАС ҮХЭЖ МЭДНЭ

0  |  1
Top