АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод зэвсэглэсэн этгээдүүд сургууль дотор гал нээж, 7-8 сурагчийг шархдуулж, нэг хүний аминд хүрчээ. “Denver Post”-ын мэдээлж байгаагаар халдлага үйлдсэн этгээдүүдийн хоёрыг нь баривчилсан байна. Тэд сурагчид байжээ.
Халдлага гарах үеэр тус сургуульд шалгалт авч байсан аж. 1850 сурагч сурдаг уг сургуульд буун дуу гарч байгаа талаарх дуудлага өчигдөр үдээс хойш цагдаагийн газарт иржээ. Тойргийн цагдаагийн офицер Дуглacын мэдээлснээр халдлагад холбоотой өөр сурагчид чөлөөтэй явж байж магадгүй гэнэ.
Сургууль руу цагдаа нарыг очиход ч буун дуу гарч байсан аж. Буун дуу гарсан дүүргийн бүх сургуулийг хаасан байна.
Сэтгэгдэл ( 0 )