УИХ-ын Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг тус Байнгын хорооны даргаар томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 76.9 хувийн саналаар томиллоо.
Түүнийг байнгын хорооны даргаар томилох үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Ийм чухал байнгын хорооны даргаар хариуцлагагүй хүн томилох гэж байгаад харамсч байна" хэмээн шүүмжиллээ.
Харин байнгын хорооны даргад нэр дэвшигч Х.Болорчулуун гишүүн "Д.Тэрбишдагва гишүүн ЖДҮ-чин гэж хэллээ. Надад нөлөөлсөн зүйл байхгүй. Оюутолгойн Ажлын хэсэгт маш олон хүн оролцсон. Би ч дүгнэлтээ бичиж өгсөн. Ажлын хэсэг хуралдаж гарын үсгээ зурах ёстой. Надад Оюутолгойтой ямар ч ашиг сонирхол байхгүй. Та холбоотой юм биш биз дээ" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл ( 3 )
мэргэжлийн хүн нь удирдах болж дээ гэж харж байгаа. ждү л гэцгээх юм. банк бусаар хүүлж ядарсан улсыг шулж байгаа биш, будаа тарьж хүнс хийж яваа хүн тэр зээлийг нь ном ёсоор нь авсан л бол асуудалгүй шд.
ждү-чинг дэмжихгүй бна
ЭНЭ МАН-ЫНХАН ҮНЭХЭЭРИЙН АМЬТНЫ ДООГ ТОХУУРХАЛ БОЛЖ ГҮЙЦЛЭЭ. СӨНӨХ ЗАМАА ЗАСЛАА.