УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2019.05.08/ хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын 18 дугаар илтгэлийг сонслоо. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн юм. Энэ нь Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг парламентаар хэлэлцэх анхны тохиолдол болж байгаа талаар байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир хэлж байлаа. Харин байнгын хорооны гишүүдийн зүгээс Хүний эрхийн үндэсний комиссын эрх мэдлийг нэмэх шаардлагатай гэдгийг тодотгосон. Түүнчлэн төр, нийгмийн нэрт зүтгэл С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр яаралтай суллах хэрэгтэй гэдэг асуудлыг хөндөв.
Байнгын хорооны зарим гишүүний байр суурийг хүргэж байна.
Л.Болд: Хүний эрхийн үндэсний комиссын эрх үүргийг нэмэх зайлшгүй шаардлагатай. Учир нь, би талийгаач С.Зоригийн гэргий Б.Булганыг Төв аймгийн хорих ангид хоригдож байхад нь очиж уулзаж байсан. Тэр үед Б.Булганыг нэг жигүүрт ганцааранг нь хорьж байсан. Б.Булган их бухимдалтай, “Та нар үнэхээр дэндэж байгаа шүү” гэж хашгирч байсан. Харин яг доод давхарт нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хорьж байсан юм билээ. Бидэнд тэрийгээ хэлээгүй. Үнэхээр эдгээр хүмүүсийг эрүүдэн шүүх замаар ял хүлээлгэсэн. Одоо нэн даруй суллах шаардлагатай.
Ж.Батзандан: Монгол Улсын гурван иргэн хилс хэргээр ял хүлээж, хоригдож байна. Эрүүдэн шүүсэн бүх албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой. Одоо болтол тэднийг цагдан хориогүй байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурц цагдан хоригдож байгаа. Тэр хүн суллагдах арга хөөцөлдөөд гүйж яваа сураг байна. Тэр Ц.Элбэгдорж гэдэг нөхөр эрүүдэн шүүх ажилд оролцсон, бүр зохион байгуулсан шүү.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд горимын санал оруулсан ч дэмжлэг аваагүй. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүлгэж, хилс хэрэг хүлээсэн нь тогтоогдсон гэх үндэслэлээр яаралтай суллах чиглэлийг байнгын хорооноос гаргахыг хүссэн юм. Гэвч бусад гишүүний зүгээс “Эрүүдэн шүүсэн эсэхийг шүүхээр эцэслэн тогтоодог. Байнгын хороо хүнийг хорь, сулла гэж чиглэл гаргах эрхгүй” гэж үзлээ. Байнгын хорооны гишүүдийн үгийг сонссон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж бухимдаж байгаа нь илт байлаа.
Ц.Нямдорж: Энүүхэндээ гэхэд асар их бэрхшээл тулгарч байна. Шаардсан материалыг гаргаж өгөхгүй хугацаа алдах, яллагдагчаар татах санал тавиахад долоо хоног хүлээлгэж байна. Ийм бэрхшээл өдөр бүр гарч байна. Дургүйд хүчгүй гэдэг л болчихоод байгаа шүү. Өнөөдөр материал гаргаж өгдөггүй, маргааш нь дуртай нь дургүй гаргаж өгдөг. Гаргаж өгсөн материал нь хагас байх жишээтэй. Гол зохион байгуулагчийг яллагдагчаар татаж чадсан эсэхийг мэдэхгүй.
Цагдаа нар өдөр, шөнөгүй л ажиллаж байна. Хурдан шийдвэрээ гаргаад шийдчих асуудалд хоног алдаад байна. Энэ чинь ял эдэлж байгаа хүмүүсийн ар гэрт нь там болчихоод байна. Тэртээ тэргүй тамлачихлаа. Бүтэн дөрвөн жил тамлалаа. Хангалттай биш үү. Үнэхээр хэцүү байна. Та нар энд суучихаад амархан зүйл л яриад байна. Би хоёр жил зургаан сар зөвхөн энэ асуудалтай ноцолдож байна. Зовлонг нь та нар мэдэхгүй. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг ярьсан бүх хүнд хэрэг үүсгэсэн байдаг.
Сэтгэгдэл ( 27 )
Энэ муухай авгай хэнд хамаатай юм. Шоронд байгаа 2 л хөөрхий бна
Төв аймгийн прокурор юу хийж байсийм. Хяналт тавьдаг биз дээ
Эрүүдэн шүүсэн дарга нарыг тэр өрөөнд хтйгээд 6 сар болго хэрэг хийгээгүй хүнийг их удаан хугацаагар хоридог шүү дээ 2 мэдүүлэг аваад 8сар хорьж байсан шүү
Elbegdorj iig bariwlaad ervvden shvvmeer bna Bvh unenee heltel ni ervvden shvvh heregtei Heregiin ezen hengeregiin tohiur Aluurchin luiwarchin awilgach URWAGCH Elbegdorj
Eruusu ergelzeh yumgui Elbegdorj iin zahialgaar Hurts zohion baiguulj Bulgan hamjigchaar hiigdsen heregshde Hurts deer nemeed Elbegdorj iig l hurdan horichihooch Erduu ingeed l boloo yumiig !!!! Uneheer haramsaltai emgeneltei
Багабандь,Отгонбилэг,Нямдорж эд нартай л холбоотой болно доо!!!!!! Эд нар одоохондоо хуулийн дээр суучихсан учраас яаж ч чадахгуй байгаа юм!!!!!!
Хар өвөртэй авгай жүжиг тоглохоо болимоор юмаа хэний захиалгаар нөхрөө алуулсан алуурчиныг чи харсан батүүл нарыг хамгаалах хэрэггүй хогын найз нөхөдтэй авгай гайтай хар авгайтай суугаагүй бол амьд байхч байсан юм билүү Оюун одоо дуугай байгаад байхн тэмцээч энэ гурван хүний амь амьдралаар тоглоод байхн монголн ард түмэн мэдээд байхад.яадаа байз хуульгүй бол ...
Nyamdorj hashir anjgai hergiin gogcoog medeed baih shg bn shuu.
Би энэ Нямдоржийг ийм болчимгүй хүн гэж бодоогүй.Хэнд ч ойлгомжтой асуудлыг өөрөө шийддэг юм шиг ичиих ч үгүй их хурлаар ялтанг суллуулах юм яриад түүнийг нь түүнээс доор хүмүүс хөөргөөд их цаг авлаа. Түүний оронд энэ шинэ томилогдсон шүүх хуулийн байгууллагын шудрага хүмүүсээрээ асуудлыг нотлуулаач.
Булган одоо хүртэл юмаа нууж байна гэдэг нь энэ хэргийг шууд оролцогч сэжигтэн гэдэг тов тодорхой бна. Лав хохирогч биш шүү.
заваан балайр хүүхэн тэр хашгираад яадгийн энэ яалт ч үгүй хамсаатан энэ олон жил гүрийж байгаа новшийг сайн залхаах байсын
Монгол эх орныг минь луйварын орон болгож Монгол орныг сүйрүүлж байгаа хүмүүс бол хуульч нэртэй хулгайч нар. Шудрагаар ажиллах гэсэн шүүгч, хуулийн ажилтнууд байгаа. Тэднийг хулгайч, луйварчдаас яаж салгах вэ? Хэд хэдэн арга бий. 1. Шийдвэрийг нь шүүсэн хэрэг дээр нь шалгаж хир шудрага шүүж вэ? гэдгийн үнэн мөнийг нь тогтоох. ингэж тогтоох гэхэд маш но орно. Жинхэнээрээ ялгарч чадахгүй. Бөөн дарамт шахалт янз бүрийн зйүлтэй тулгарч харин эсэргээрээ шийввэр гарах магадлал өндөр
Энэ авгай угаасаа үнэнийг нь хэлээд өгчихгүй олон хүн амьтан зовоогоод байхий...нүгэлтэй авгай үйлийн үрээс айхгүйм даа...
3 aluurchin ervvdlee gej uurelsan nymdorjiin bvh tonuul deerem hulgai zavharliig tsairuulj uguh yum uu ??? .. hurhii zunug zalgaad buhimdaad hahaha
Хууль ярьдаг хуульзүйн сайд нь яагаад ингээд улайраад байгаан болдоо. Ингэж улайрах том шалтгаан байна гэж бодож байна. Шүүхээр гэм бурууг тогтоодог болохоос биш шүүхээс илүү эрх мэдэлтэй байнгын хороо гэж юу байхав дээ.
Batzandan Bold 2 Nymkag dagaj hudlaa daldagnaad demii de . Shudraga vnenii l tald bmaar ym da. Ene hvmvvs Zorigiig alsan ni vnen zahialagchaa ch helsen . Vvniig Nymdorj businuulj zahoalagcjoig olon tvmenees nuuh gej ulaircj bna
Ene awgaig tsenzuurgyi yaria newtruulegt oruulaacnee Hergiin gol gercn bj dalduur neg hun yawaad naana ni olon hun alaltsaad l ene neg yum yamarcn ug duugarahgyi bgaad bdag yamar ucnirtai yum be
МОНГОЛ УЛСЫН 3 ШАТНЫ ШҮҮХ ,ПРОКУРОР,МӨРДӨН БАЙЦААГЧИД ТЭНЭГ УЛС ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА. ШҮҮХИЙГ ШҮҮДЭГ,ПРОКУРОРЫГ ЯЛЛАДАГ УЛС ГАНЦ МОНГОЛД БИЙ БОЛОХ НЬ ДЭЭ?
Khurdan sullamaar yumaa. Khun khelnegduulj tamlachikhaajd Odoo khuu li yariad baikhiin .
Tegeed Bulgan hashigval yana gej busad n hashigrahaar yana gej ta nar zovson humuuseer bitgii shoudaad bai bolio ene jujig chine heterlee uur hiih ajil zunduu baimaar yum.
элбэгдоржийг нэн яаралтай дайчлан баривчлахгүй юм бол одоо юу ч яриад хэрэггүй дээ. дарга нар яаж ч даварч болохыг баталгаажуулаад өгч байгаа хэрэг!!!!
элбэгдоржийг нэн яаралтай дайчлан баривчлахгүй юм бол одоо юу ч яриад хэрэггүй дээ. дарга нар яаж ч даварч болохыг баталгаажуулаад өгч байгаа хэрэг!!!!
хууль гэж ч гууль юм даа. хэзээ л хуулийнхан яллагдагчаар татах гэж тэгж удаж зовдог байлаа. нэг мэдэхэд л захын хэрэгт яллагдагчаар татчихсан байдаг одоо тэгээд яасан? хууль зүйн сайд нь ийм арга тасарсан юм яриад байж байдаг