Монгол Улсын Дээд шүүх өнгөрөгч даваа гарагт /2019.05.06/ нам байгуулах гурван хүсэлтийг хэлэлцсэнээс нэг нь буюу Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгэж авсан. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд дээд шүүхэд бүртгэлтэй 32 дахь улс төрийн нам болоод байна. УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Ардчилсан намаас гарснаа мэдэгдэж “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” нэртэй нам байгуулж байгаагаа дуулгасан. Улс төрийн намын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1 дүгээр заалтад “Нам оноосон нэртэй байх бөгөөд түүний төгсгөлд “нам” гэсэн ерөнхий нэрийг заавал хэрэглэнэ” гэж бий. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газарт 253 нам бүртгүүлж нэрээ баталгаажуулжээ. Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн улс төрийн 32 намыг хасвал 221 нам шинээр бүртгүүлэх эхний шатаа давж бүртгэлийн байгууллагаас нэр авчээ. Тэгэхээр Улсын бүртгэлд данстай энэ 221 нам дараагийн шатны алхамаа хийлээ гэж үзвэл Монгол Улс намын эх орон болох дүр зураг харагдаж байна. Энэхүү 221 намын нэрийг өмчилсөн этгээдийн цаана ямар ч зорилго нуугдаж болох ч хуулиараа, журам дүрмээрээ нам гэсэн үндсэн агуулгад захирагдан үйл ажиллагаа явуулах учраас манай улсад улс төрийн намын тоо нэмэгдсээр байх төлөвтэй.
Улсын бүртгэлийн ерөнхий газар 253 намын нэрийг 2005 оноос хойш олгож эхэлсэн байна. 2005 онд салхи хагалж Ардчилсан нам нэрээ бүртгүүлж байсан бол эрх баригч Монгол Ардын нам 2011 оны арванхоёрдугаар сарын есний өдөр албан ёсоор бүртгэлжүүлсэн аж. Тухайн үед эрх баригчид намын нэрээ ийнхүү өөрчилж байсан бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр намаасаа гал тасдахдаа Монгол Ардын Хувьсгалт Нам нэрээ авч үлдсэнийг нь Улсын дээд шүүх бүртгэн баталгаажуулж байв.
Энэ тухайд тодруулахад өдгөөгийн эрх баригч намынхан хуучнаар МАХН нэрээ сольж, уугуул МАН нэрээ сэргээн авсан. Энэ нь тухайн үед гудамжны улс төр хийж байсан Н.Энхбаярт том олз болсон учраас тэрбээр удаан хугацаанд хөөцөлдөж байж МАХН нэрийг албажуулан авсан юм. Угаасаа тухайн үед нэгэн малгай дотор багталцахааргүй их дайсагнал болж байв. Тэгвэл Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монгол ардын хөгжлийн нам, Монгол ардын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хувьсгалт нам, Монголын ардчилсан хүмүүнлэгийн нам, Монголын ардчилсан хөгжлийн нам, Монголын агуу хувьсгалчдын нам, Монгол ардын хөдөлмөрчдийн нам, Монголын алдарт хувьсгалчдын нам, Монголын алдарт хувьсгалт нам, Монголын анхны хувьсгалт нам гэхчилэн МАХН товчлолтой урт жагсаалтыг харж болохоор байгаа юм.
Н.Энхбаярыг МАХН нэрийг авахаар хөөцөлдөж байх үед түүнд МАХН нэрийг өгөх сонирхол ихэс дээдэст байгаагүй. Элдэв саад хийж байсныг бид мэднэ. Тиймээс арга ядсан Н.Энхбаяр дээр дурдагдаж буй МАХН товчлолыг хэд хэдээр нь аваад орхисон ч байж болох юм. Энэ мэт хэзээ ч эргэж сэргэхгүй нэрс энэ 253 дотор байдаг л байх. Нөгөө талаас улстөрчдийн хэзээ нэгэн цагт гаргаад ирэх халаасны нэр ч байгаа л байх. Хөрөнгө санхүүгийн улмаас гацаанд орсон нь ч байж таарна. Эдгээр нэрийг 2010 оны аравдугаар сарын 2011 оны нэгдүгээр сард авсан байх юм. Дээрх нэрсийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэн намын статустай үйл ажиллагаа явуулж эхэлбэл сонгууль жинхэнэ утгаар нь жонхуу болохоор байна. Зөвхөн МАХН гэдэг товчлол бус Ард түмний Ардчилсан нам, Ардын ардчилсан нам гэх мэтчилэн Ардчилсан намын нэртэй ойролцоо төөрөгдөл үүсгэж болзошгүй нэрсийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгожээ. Улс төрийн намын тухай хуулийн 6.2-т “Намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж, болон бусад намын нэртэй адил байхыг, түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно” гэсэн заалттай. Энэ талаар хуульчдаас тодруулахад бүртгэлийн байгууллага эхнээс нь иргэдийг төөрөгдүүлсэн намын нэрийг олгох ёсгүй байсан гэдгийг хэлж байв.
Түүнчлэн Христийн ардчилсан нам, Буддын ардчилсан нам гэх хоёр нэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгосон байх юм. Үндсэн хуулинд Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж хуульчилсан. Монгол Улс Үндсэн хуулиараа шашин шүтэх, эс шүтэх эрхийг нээж өгснөөс шашны байгууллага хууль давж нам байгуулахыг хориглосон. Дээр дурдагдах хоёр нэр нь шууд шашны нөлөөллийг агуулж байгаа нь эргэлзэх зүйлгүй байгаа юм. Хуулиараа шашин нам байгуулж болохгүй гээд байхад зориудаар хууль зөрчин дээрх хоёр нэрийг ямар шалтгааны улмаас өгөх болсон бэ гэдэг асуулт гарч ирнэ. Улс төрийн намын тухай хуулийнхаа 4.2-т “...шашны, цэргийн болон цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно” маш тодорхой заачихсан. Ийм байтал үйл ажиллагаа явуулбал Улс төрийн намын тухай хуулийн 7.4-т “Нам шашны байгууллагын үйл ажиллагаанд болон боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно” гэсэн заалт шууд утгаараа зөрчигдөх юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас нэрээ авсан 253 намын нэр дотор Ядуу ардын нам, Ядуу ардын тэмцлийн нам, Интернетийн ардчилсан нам, Чингис хааны нам, Монголын боорцогны нам, Монголын хариуцлага үүрэх нам, Амь нэгтэй амьдрал нам гэх мэтээр үргэлжилнэ.
Д/д |
Улсын бүртгэлд данстай намуудын нэрс |
Бүртгүүлсэн огноо |
1 |
Авлигатай тэмцэх үндэсний нам /АТҮН/ |
2018/03/19 |
2 |
Морьтон түмний нэгдсэн нам /МТНН/ |
2018/02/12 |
3 |
Монголын ардчилсан хөдөлгөөний нам |
2007/12/27 |
4 |
Монголын манлайллын нам |
2006/03/03 |
5 |
Ардчилсан нам |
2005/12/16 |
6 |
Монголын социал демократ нам |
2005/12/19 |
7 |
Монголын уламжлалын нэгдсэн нам |
2005/12/21 |
8 |
Эх-Орон нам |
2006/04/03 |
9 |
Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/ |
2011/12/19 |
10 |
Ардын эрх чөлөө нам |
2016/07/20 |
11 |
Монголын үндэсний эв нэгдлийн нам |
2005/12/14 |
12 |
Иргэний зориг ногоон нам /ИЗНН/ |
2012/03/29 |
13 |
Монголын ногоон нам |
2005/12/22 |
14 |
Үндэсний эх оронч эмэгтэйчүүдийн нам |
2010/12/01 |
15 |
Монголын хөгжлийн нам |
2006/01/26 |
16 |
Монголын либерал нам |
2005/12/14 |
17 |
Монгол ардын нам |
2010/12/09 |
18 |
Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн нам |
2006/06/14 |
19 |
Ард түмний нам |
2005/11/22 |
20 |
Интернетийн ардчилсан нам |
2006/11/14 |
21 |
Иргэний нам |
2006/11/28 |
22 |
Их хаадын бодлогыг эрхэмлэн хэрэгжүүлэх нам |
2007/03/14 |
23 |
Ард иргэний нам |
2007/03/05 |
24 |
Иргэний хөдөлгөөний нам |
2007/06/25 |
25 |
Шударга ёс эв нэгдлийн нам |
2010/07/16 |
26 |
Тусгаар тогтнол нам /ТТН/ |
2011/12/16 |
27 |
Бүгд найрамдах нам |
2006/07/17 |
28 |
Залуучуудын төлөө шинэ нам |
2007/09/20 |
29 |
Хамаг Монголын нэгдэл нам |
2007/12/06 |
30 |
Ардчилсан холбоо хөгжлийн нам |
2007/12/21 |
31 |
Хөдөөгийн төлөө нам |
2008/03/12 |
32 |
Монголын зүүний хөгжлийн нам |
2007/09/05 |
33 |
Хүмүүнлэг иргэний хөгжлийн нам |
2008/02/06 |
34 |
Увс аймгийн монгол ардын хувьсгалт намын хороо |
2007/10/17 |
35 |
Хөгжлийн хөтөлбөр нам |
2007/08/22 |
36 |
Монголын шашин соёлын нам |
2008/01/07 |
37 |
Төгс ардчиллын нам |
2008/02/28 |
38 |
Консерватив нам |
2008/06/13 |
39 |
Неоконсерватив нам |
2008/06/13 |
40 |
Шинэ зууны Монголын ардчилсан нам |
2008/05/22 |
41 |
Ардчилсан хөгжлийн шинэ нам |
2008/05/22 |
42 |
Хөдөөгийн иргэдийн нам |
2008/09/12 |
43 |
Хүмүүнлэг ардчилсан ардын нэгдсэн нам |
2008/03/24 |
44 |
Монголын хүний төлөө нам |
2014/12/26 |
45 |
Үндсэн хуулийн ардчилал нам |
2008/07/25 |
46 |
Монголын шинэ улс төрчдийн нам |
2008/12/08 |
47 |
Зөв ажил хэрэгч нам |
2008/11/19 |
48 |
Иргэний хүч нам |
2008/12/09 |
49 |
Шинэчлэл хөгжлийн сайн нам |
2009/08/17 |
50 |
Шударга төр, ард түмний хяналтын нам |
2009/10/05 |
51 |
Шударга шинэ нам |
2009/10/21 |
52 |
Үндэсний жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн нэгдсэн нам |
2009/12/03 |
53 |
Шударга ёс хүний эрхийн төлөө нам |
2010/07/16 |
54 |
Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ |
2014/04/10 |
55 |
Шударга шүүхийн төлөө нам |
2010/03/05 |
56 |
Ядуу ардын нам |
2010/04/05 |
57 |
Хүчтэй засаглал эмэгтэйчүүд иргэний нам |
2010/12/02 |
58 |
Монгол ардын хөгжлийн нам |
2010/10/19 |
59 |
Монгол ардын хөдөлмөрийн нам |
2011/01/11 |
60 |
Монголын ардчилсан хөдөлмөрийн нам |
2010/10/29 |
61 |
Монголын ардчилсан хувьсгалт нам |
2011/01/05 |
62 |
Хувьсгалт нам |
2010/12/29 |
63 |
Монголын хувьсгалт нам |
2010/12/29 |
64 |
Монголын ардчилсан хүмүүнлэгийн нам |
2010/12/29 |
65 |
Монголын ардчилсан хөгжлийн нам |
2010/10/19 |
66 |
Хувьсгалт хүчний нам |
2011/01/05 |
67 |
Монголын нэгдсэн хувьсгалт нам |
2011/01/05 |
68 |
Монголын агуу хувьсгалчдын нам |
2011/01/03 |
69 |
Монголын анхны хувьсгалчдын нам |
2011/01/03 |
70 |
Монгол ардын хөдөлмөрчдийн нам |
2011/01/03 |
71 |
Төрт ардчилсан иргэний нийгэм нам |
2011/01/18 |
72 |
Монголын үндэсний нэгдсэн нам |
2011/01/18 |
73 |
Монголын алдарт хувьсгалт нам |
2011/01/12 |
74 |
Хамуг Монголын хөдөлмөрийн нам /ХМХН/ |
2011/10/18 |
75 |
Хувьсгалт хөгжлийн нам |
2011/01/03 |
76 |
Монголын ардчилсан хүчний нам |
2011/01/03 |
77 |
Ардчилсан хувьсгалт нам |
2010/12/29 |
78 |
Ардын хувьсгалт нам |
2010/12/29 |
79 |
Монголын анхны хувьсгалт нам |
2011/01/03 |
80 |
Монголын ардчилсан хувьсгалт хөдөлгөөний нам |
2011/01/03 |
81 |
Монгол ардыг хамтатгах нам |
2010/12/29 |
82 |
Монголын ардчилсан шинэ хувьсгалт нам |
2010/12/29 |
83 |
Монголын ардчилсан шинэ хөгжлийн нам |
2010/12/29 |
84 |
Монголын гуравдагч хүчний нам |
2011/01/04 |
85 |
Гуравдагч хүний нэгдсэн нам |
2011/01/04 |
86 |
Гуравдагч хүчний нам |
2011/01/04 |
87 |
Монголын нийгмийн ардчиллын нам |
2011/01/03 |
88 |
Нийгмийн ардчилал нам |
2011/01/03 |
89 |
Монголчуудын амьдрал хөгжүүлэх нам |
2011/01/03 |
90 |
Монголын иргэний нийгмийн нам |
2011/01/31 |
91 |
Монгол ардын хамтын нам |
2011/01/04 |
92 |
Монгол ардын хүмүүнлэг нам |
2011/01/04 |
93 |
Эх орон тусгаар тогтнол шударга ёсны нам /ЭОТТШЁН/ |
2015/04/17 |
94 |
Монголын либераль хөдөлмөрийн нам |
2011/01/24 |
95 |
Монголын залуучуудын нам /МЗН/ |
2013/11/08 |
96 |
Монголын олон нийтийн эрх зүйт нам |
2011/06/29 |
97 |
Монголын нэгдсэн ухааны нам |
2011/05/27 |
98 |
Ядуу ардын тэмцлийн нам |
2011/06/20 |
99 |
Хөдөлмөрийн нам /ХН/ |
2011/09/19 |
100 |
Монгол хүний үнэ цэнийг дэмжихийн төлөө нам |
2011/07/21 |
101 |
Шинэ эргэлт шударга ёс нам /ШЭШЁ/ |
2011/12/02 |
102 |
Монголын үндэсний үзэлтнүүдийн нам / МҮҮН / |
2011/10/03 |
103 |
Бизнес эрхлэгчдийн эв нэгдлийн нам / БЭЭНН / |
2011/10/27 |
104 |
Христийн ардчилсан нам |
2011/10/20 |
105 |
Монгол консерватив нам /МКН/ |
2012/07/16 |
106 |
Монголын үндэсний нэгдсэн эрдэмтдийн нам /МҮНЭН/ |
2018/06/22 |
107 |
Монголын төлөө нэгдсэн нам |
2014/12/15 |
108 |
Иргэний хөдөлгөөний эв нэгдлийн нам /ИХЭН/ |
2012/02/29 |
109 |
Бие даагчдын нам /БДН/ |
2012/01/26 |
110 |
Монголын хөдөөгийн хөгжлийн нам /МХХН/ |
2012/11/23 |
111 |
Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/ |
2012/04/16 |
112 |
Тусгаар тогтнол эв нэгдлийн нам /ТТЭНН/ |
2015/06/15 |
113 |
Шинэ хүчний нэгдсэн нам /ШХНН/ |
2015/05/15 |
114 |
Монгол үндэстний нам |
2013/11/08 |
115 |
Шинэ Монголын сэргэн мандалын нам /ШМСМН/ |
2018/04/04 |
116 |
Эв нэгдэл хөгжлийн нам /ЭНХН/ |
2013/08/23 |
117 |
Монголын авилгын эсрэг нам /МАЭН/ |
2018/02/21 |
118 |
Чингис хааны нам /ЧХН/ |
2013/11/15 |
119 |
Үнэний төлөө нам |
2013/06/27 |
120 |
Шинэ ардын нам |
2013/11/08 |
121 |
Эрх чөлөөт ардын нам /ЭЧАН/ |
2013/11/25 |
122 |
Эвийн хүч эвсэл нам /ЭХЭН/ |
2015/03/04 |
123 |
Их эв нам /ИЭН/ |
2018/03/16 |
124 |
Хөгжлийн төлөө нэгдсэн нам /ХТНМ/ |
2018/08/01 |
125 |
Эрх мэдлийг чөлөөлөх нам /ЭМЧН/ |
2013/12/02 |
126 |
Их өв иргэншлийн нам /ИӨИН/ |
2013/12/30 |
127 |
Монгол түмний нам |
2014/01/09 |
128 |
Бие даасан нам /БДН/ |
2015/05/27 |
129 |
Монгол шинэчлэлт нам /МШН/ |
2018/10/19 |
130 |
Монголын залуучуудын их эвслийн нам |
2013/12/11 |
131 |
Монгол хүнээ хайрлая нам /МХХН/ |
2015/06/03 |
132 |
Монголын боорцогны нам /МБН/ |
2014/05/07 |
133 |
Монголын хариуцлага үүрэх нам /МХҮН/ |
2014/04/07 |
134 |
Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/ |
2018/05/24 |
135 |
Нэгдмэл монгол нам |
2016/01/13 |
136 |
Дээд монгол ногоон нам /ДМНН/ |
2014/06/17 |
137 |
Иргэний ардчилсан нам /ИАН/ |
2014/07/30 |
138 |
Гол олонх либерал нам /ГОЛН/ |
2014/06/13 |
139 |
Түүхээр омогших монгол нам /ТОМН/ |
2014/06/16 |
140 |
Голфронт нам /ГФН/ |
2014/06/02 |
141 |
Гол ялалт нам /ГЯН/ |
2014/06/02 |
142 |
Монголын эмэгтэйчүүдийн ногоон нам |
2014/10/29 |
143 |
Хөгжлийн өөр хандлага нам /ХӨХН/ |
2018/06/29 |
144 |
Монголын малчид тариаланчдын нэгдсэн нам /ММТНН/ |
2015/02/10 |
145 |
Монголын найдвар нам /МНН/ |
2015/03/16 |
146 |
Шударга иргэдийн нэгдсэн эвлэл нам /ШИНЭН/ |
2015/01/07 |
147 |
Хөгжлийн хүрд үндэсний нам /ХХҮН/ |
2014/11/10 |
148 |
Ард түмнээ хайрлая нам /АТХН/ |
2015/06/03 |
149 |
Монголын эх орончдын ногоон нам /МЭОНН/ |
2015/01/08 |
150 |
Монголын цахим ардчилал нам |
2014/12/17 |
151 |
Монголын удирдлага хөгжлийн нэгдсэн нам /МУХНН/ |
2016/01/08 |
152 |
Ардчилсан хөх монгол нам /АХМН/ |
2015/02/03 |
153 |
Шинэ хийморь нам /ШХН/ |
2015/03/27 |
154 |
Монгол хүний төлөө хөдөлмөрийн нам /МХТХН/ |
2015/03/16 |
155 |
Хөдөлмөрчдийн нэгдсэн нам /ХНН/ |
2015/03/16 |
156 |
Бие даагчдын нэгдсэн нам /БДНН/ |
2015/03/16 |
157 |
Монголын оюун санааны хувьсгалт нам |
2015/03/16 |
158 |
Нийгмийн хамгаалал хөгжлийн нам /НХХН/ |
2015/02/16 |
159 |
Монголын манлай эх орончдын нам /ММЭОН/ |
2015/01/19 |
160 |
Монголын социалист нам /МСН/ |
2015/02/25 |
161 |
Гэгээрлийн их засаг нам /ГИЗН/ |
2015/02/23 |
162 |
Монгол оюун ухаан нам /МОУН/ |
2015/04/10 |
163 |
Монголын эмэгтэйчүүдийн нам /МЭН/ |
2015/04/08 |
164 |
Эх орон тусгаар тогтнолын нам /ЭОТТН/ |
2015/04/17 |
165 |
Монголын залуучуудын нэгдсэн нам /МЗНН/ |
2015/11/17 |
166 |
Монголын иргэний нийгмийн хөгжлийн нам /МИНХН/ |
2015/06/26 |
167 |
Дэлхийн монгол үндэсний нам /ДМҮН/ |
2015/07/03 |
168 |
Дэлхийн монголын нэгдсэн ногоон нам /ДМННН/ |
2015/07/03 |
169 |
Дэлхийн монгол ногоон нам /ДМНН/ |
2015/07/03 |
170 |
Дэлхийн дархан монгол ногоон нам /ДДМНН/ |
2015/07/03 |
171 |
Эрх зүйг эрхэмлэх нам /ЭЗЭН/ |
2015/10/19 |
172 |
Дархан монгол ногоон нам /ДМНН/ |
2015/07/03 |
173 |
Монголын шинэ хөдөлмөрийн нам /МШХН/ |
2015/11/24 |
174 |
Монголын ардчилсан шинэ иргэний нам /МАШИН/ |
2015/11/24 |
175 |
Монголын баялгийн үндэсний нам |
2015/11/24 |
176 |
Монголын ажилчны үндэсний нам /МАҮН/ |
2015/11/24 |
177 |
Тууштай хөгжил, тогтвортой төрийн төлөө нам /ТХТТТН/ |
2015/12/03 |
178 |
Туг нам |
2015/11/24 |
179 |
Олон нийтийн цахим нам /ОНЦН/ |
2015/12/04 |
180 |
Ажил хөдөлмөрийн нам /АХН/ |
2015/11/24 |
181 |
Монголын шинэ үеийн нам /МШҮН/ |
2015/12/03 |
182 |
Бүтээн байгуулалтын нам /ББН/ |
2015/09/29 |
183 |
Дэлхийн дархан монгол нам /ДДМН/ |
2015/08/06 |
184 |
Их хуралдай түмэн хишигтэн нам /ИХТХН/ |
2015/11/19 |
185 |
Хөдөлмөрийн ардчилсан нам /ХАН/ |
2015/10/08 |
186 |
Монголын аз жаргалын нам /МАЖН/ |
2015/10/08 |
187 |
Монголын шинэ эргэлт нам /МШЭН/ |
2015/10/08 |
188 |
Монголын залуучуудын хөдөлгөөний нам /МЗХН/ |
2015/12/28 |
189 |
Монголын сайн сайхны төлөө нам /МССТН/ |
2015/10/08 |
190 |
Монголын чухаг нам /МЧН/ |
2015/08/18 |
191 |
Алтан дээд үнэн нам /АДҮН/ |
2015/10/08 |
192 |
Тэгш эрхийн төлөө нам /ТЭТН/ |
2016/02/26 |
193 |
Иргэдийн шударга шүүх нам /ИШШН/ |
2016/02/26 |
194 |
Нэг үндэстэн бид нам /НҮБН/ |
2016/02/26 |
195 |
Монголын төв нам /МТН/ |
2018/07/09 |
196 |
Эв хамт иргэний нам |
2016/04/26 |
197 |
Үйлдвэрчний хөдөлгөөний нам /ҮХН/ |
2016/12/05 |
198 |
Ардын ардчилсан нам /ААН/ |
2016/12/19 |
199 |
Үйлдвэрчний хөдөлгөөний нэгдсэн нам /ҮХНН/ |
2016/12/20 |
200 |
Залуучуудын ардчилсан нам /ЗАН/ |
2016/12/12 |
201 |
Амь нэгтэй амьдрал нам /АНАН/ |
2016/12/15 |
202 |
Монгол хүн нам /МХН/ |
2016/08/04 |
203 |
Монгол үндэсний их нам /МҮИН/ |
2016/10/26 |
204 |
Ажилчин хөдөлмөрчин ардын нам /АХАН/ |
2016/11/01 |
205 |
Хүмүүнлэг иргэний ардчилсан нам /ХИАН/ |
2017/02/13 |
206 |
Монгол мөнх оршихуй нам /ММОН/ |
2016/08/24 |
207 |
Монголын үндэсний хүн нам /МҮХН/ |
2016/08/02 |
208 |
Монголын үндэсний ногоон хөгжлийн нам /МҮНХН/ |
2016/08/29 |
209 |
Монголын үндэсний ардчилсан ногоон нам |
2016/08/29 |
210 |
Үнэн ба зөв нам /ҮБЗН/ |
2017/03/29 |
211 |
Нэг үндэстэн нам /НҮН/ |
2016/09/08 |
212 |
Зон олны нам /ЗОН/ |
2016/08/29 |
213 |
Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн үндэсний нам /МАЭҮН/ |
2016/09/01 |
214 |
Үндэсний нэгдсэн, эвийг эрхэмлэгч нам /ҮНЭЭН/ |
2016/09/08 |
215 |
Буддын ардчилсан нам |
2016/07/08 |
216 |
Орон нутгийн хөгжлийн нам /ОНХН/ |
2016/11/16 |
217 |
Тогтвортой хөгжлийн төлөө нам /ТХТН/ |
2016/11/16 |
218 |
Монголын хөдөлмөрчин ажилчдын нам /МХАН/ |
2016/11/01 |
219 |
Их монгол үндэстэн нам /ИМҮН/ |
2016/11/10 |
220 |
Их нам |
2016/10/26 |
221 |
Хөх толботны нам /ХТН/ |
2016/11/18 |
222 |
Эрх чөлөө нам /ЭЧН/ |
2017/01/13 |
223 |
Монгол түмний төв нам /МТТН/ |
2016/11/02 |
224 |
Иргэнээ хамгаалах нам /ИХН/ |
2016/11/18 |
225 |
Шударга ёс нам /ШЁН/ |
2017/02/14 |
226 |
Ардаар засаглах нам /АЗН/ |
2016/11/04 |
227 |
Монголын онлайн нэгдэл нам /МОНН/ |
2016/09/21 |
228 |
Үндэсний сэргэн мандлын нам /ҮСМН/ |
2018/07/23 |
229 |
Нээлттэй ардчилсан нам /НАН/ |
2017/02/15 |
230 |
Иргэн баян улс нам |
2017/05/11 |
231 |
Тогтолцоо өөрчлөх нам |
2017/05/11 |
232 |
Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/ |
2018/07/23 |
233 |
Дэлхийн монголчууд нам /ДМН/ |
2018/01/17 |
234 |
Эмэгтэйчүүдийн эрх, жендер нам /ЭЭЖН/ |
2017/05/25 |
235 |
Иргэний нээлттэй ардчилсан нам /ИНАН/ |
2017/10/17 |
236 |
Чөлөөт үйлдвэрчний хөдөлгөөний нам /ЧҮХН/ |
2017/12/25 |
237 |
Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн нам /ИХХҮН/ |
2017/11/27 |
238 |
Миний монгол нам /ММН/ |
2018/09/12 |
239 |
Ард түмний санал нам /АТСН/ |
2017/10/04 |
240 |
Монгол үндэсний социалист нам /МҮСН/ |
2018/03/28 |
241 |
Иргэний ардчилсан ардын нам /ИААН/ |
2017/10/17 |
242 |
Иргэний санал нам /ИСН/ |
2017/10/04 |
243 |
Монголын үндэстнээ нэгтгэх фронт нам /МҮНФН/ |
2017/08/21 |
244 |
Монголын ард түмний фронт нам /МАТФН/ |
2017/08/21 |
245 |
Монголын үндэсний фронт нам /МҮФН/ |
2017/08/21 |
246 |
Монголын иргэний фронт нам /МИФН/ |
2017/08/21 |
247 |
Гуравдагч хүчний итгэл найдвар нам /ГХИНН/ |
2017/09/29 |
248 |
Хөдөлмөрийн хүний төлөө нам /ХХТН/ |
2017/08/28 |
249 |
Ард түмний нээлттэй ардчилсан нам /АТНАН/ |
2017/10/17 |
250 |
Үндэсний боловсрол нам /ҮБН/ |
2018/09/06 |
251 |
Чөлөөт үйлдвэрчний хөдөлгөөний нам /ЧҮХН/ |
2017/12/25 |
252 |
Ардчилал социалист хөгжлийн нам /АСХН/ |
2018/01/09 |
253 |
Ард түмний ардчилсан нам /АТАН/ |
2017/10/17 |
Сэтгэгдэл ( 9 )
монгол гэдэг ч хошин шогийн нам юм байна
Ene bl uls undesnii ayulgui baidald shuud hiij bui zanalhiilel mun .suuliin jiluuded humuusiin uhamsar doroitoj tuuniig ashiglagchid iim zanalhiilel sedej gargasan bn .ene bl 3 say hund togloom bish shuu!!!
ene heden namaar yah gej?...yamarch hereggyi nam ylas orniig bylsillaa!!zail!!!nam damjsan hylgaichyyd bygd senej mehne!gisyynchlel byyrch hereggyi ee!!
ene heden namaar yah gej?...yamarch hereggyi nam ylas orniig bylsillaa!!zail!!!nam damjsan hylgaichyyd bygd senej mehne!gisyynchlel byyrch hereggyi ee!!
Энэхүү мэдээг гадны томоохон сайт руу орчуулаад share хийчихвэл дэлхий ертөнцөөр нэг инээд болох байх даа.....Нэг л дүгнэлт байна. Монголчууд дэндүү аминчхан бас том толгойтойтой юм байна л даа. Ийм олон хар амиа бодсон том толгой 3 сая хүнтэй Монгол улсын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолд шууд бусаар дотроос нь хагалан бутаргах том үндэслэл болно оо.
Элэг хөшөөчих юм.Монголчууд нийтээрээ намыг үзэн ядаж байхад ийм олон хог новшоор яадаг байна.Хүнд хэрэгтэй, хөгжилд нэмэртэй нэг ч нам байхгүй.Харин хэсэг бүлгээрээ нийлж эх орноо худалдах. байгалийн баялагаа зарж амин хувиа болгоход тэд өөрсдөө маш нууцаар оролцож байгааг л ард олон гадарлаж байна. Улс орныг эзэнгүй болгож гадныханыг давраахад л тэд тус болдог байх.Өөрөөр мэдэх юм алга.Сайнаар хэлэх магтаалын үг олдохгүй байна.
Элгийн юм аа нээрээ.
Элгийн юм аа нээрээ.
100 yamaand 60 ukhna gewgcheer shuudaynd khiisen ukhriin ewer shig ew negdelguy baydag bolood bid chini khugjiji chadakhguy yawna daa