БНАСАУ пүрэв гарагт холын зайд цохилт өгөх сургуулилт хийжээ. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Солонгосын ардын армийн батлан хамгаалах анги нэгтгэлийн сургуулилтыг удирдаж явуулсан гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлэв.
БНСУ-ын тал Хойд Солонгос пүрэв гарагт Япон тэнгисийн зүг ойрын зайны тусгалтай хоёр пуужин харвасан гэж мэдээлсэн. Эхний пуужин 420 км зам туулсан бол хоёр дахь нь 270 км зай туулжээ. Пуужинг Пёнан-Пукто мужаас харвасан байна. Пёньян хэдхэн хоногийн өмнө ойрын зайн тусгалтай пуужин туршсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )