Б.Саранчимэг: Тарьсан модоо арчилж, ургуулахад анхаарах ёстой

2019 оны 05 сарын 13

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд /2019.05.11/ мод тарилаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байхдаа мод үржүүлгийн талбайг анх  санаачилж үүсгэн байгуулсан. Энэхүү талбайдаа 2013 оноос хойш 6 жил арчилж ургуулсан “Гүйлс” буюу Монгол сакураг Баянзүрх дүүргийн 4, 5, 14 дүгээр хорооны иргэдтэй хамт өнөөдөр усалгаа хийж, арчилсан юм. Нийслэлийн нийт ногоон байгууламжийн 23 хувийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн эзэлдэг юм. Нийслэлийн иргэдээ эрүүл, тав тухтай орчинд амьдруулах зорилготой энэхүү бүтээн байгуулалтын ажлыг бүтээхийн төлөө тухайн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар ажиллаж байсан Б.Саранчимэг гишүүн чамлахааргүй хичээл зүтгэл гаргасныг нийслэлийнхэн андахгүй мэддэг билээ. Тэрбээр сонгогдсон тойрогтоо бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, спортын талбай байгуулж иргэдийнхээ эрүүл, тав тухтай орчны төлөө ажилласаар байгаа юм.  Энэ үеэр Б.Саранчимэг гишүүн “Мод тариад орхих биш. Арчилж ургуулах нь илүү чухал ач холбогдолтой. Ер нь мод тарина гэдэг хүүхэд өсгөхтэй адил хүч хөдөлмөр, цаг хугацаа, хайр халамж шаарддаг” гэсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top