О.Баасанхүү: Авлига, албан тушаалын хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байх ёсгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Шүүхээс саяхан улсад нэг тэрбум төгрөгийн хохирол учруулсын улсын байцаагч нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хаасан билээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Гадны ихэнх оронд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэх ойлголт байдаг. Гэхдээ хуулийн байгууллага аливаа хэргийг шалгахаас өмнө хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бол хэргийг хаадаг. Жишээ нь, тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил гэж үзэхэд зургаа дахь жилдээ хэргийг илрүүлэх аваас хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн үг. Гэтэл манайд аливаа хэргийг шалгаж байгаа хугацаагаа хөөн хэлэлцэх хугацаанд оруулдаг. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гартал гэж байгаа юм. Өнөөдөр хуулийн байгууллагын сэжигтэнг хорьж шалгах хугацаа нь хоёр жил байна. Дээр нь бүлэг хэрэг, дуулиантай хэргүүдийг олон улсын янз бүрийн байгууллагаар дамжиж оффшорын мэдээлэл авах зэрэгт асар их хугацаа ордог. Зарим нь гадаадад зугтаж гарсан байх жишээтэй. Энэ тохиолдолд хэргийг нь түдгэлзүүлээд явдаг. Харамсалтай нь, манай улсын алдаа нь хуулийн байгууллагын шалгаж байгаа хугацааг хөөн хэлэлцэх хугацаанд оруулна гэж зааж өгсөн нь л байгаа юм. 

Жишээ нь, 2014 онд үйлдсэн гэмт хэрэг байлаа гэж үзэхэд тэр хэргийн шүүх хурал нь 2019 онд боллоо гээд хэргийг хаах боломжтой. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад эрүүгийн хуульд хуулийн байгууллагын аливаа үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглодог. Өнөөдөр удаан, хурдан шалгаж байна гэх ойлголт байхгүй. Харин гэм буруутай эсэхийг хуулийн байгууллага тогтоох ёстой. Гагцхүү хуульд заасан үндэслэлээр нь шалгал явуулах хэрэгтэй. Хуулийн үндэслэлээр явж байгаа тохиолдолд хугацаатай эсэх нь хамаагүй. Цаг хугацааны ойлголт байх ёсгүй. Тэнд гэм буруутай эсэхийг нь тогтоох л ажиллагаа явж байна шүү дээ. Тэгэхээр хуулийн байгууллагын шалгаж байгаа арга хэрэгслийг нь нэг сар, арван сарын дотор дуусга гэдэг ойлголж байж болохгүй. Дэлхийн аль ч оронд авлига, албан тушаалын гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэцэгээ(103.229.122.140) 2019 оны 05 сарын 17

Хуульч хүний мэргэжлийн давуу санал үзэл мэдлэг зөвлөмжийг авч хэрэгжүүлээч ээ.

0  |  0
Нг(202.9.42.66) 2019 оны 05 сарын 15

Ганц үнэн үг хэлжээ

1  |  0
Иргэн(59.153.112.50) 2019 оны 05 сарын 13

Олон дэмий юм ярихаа больж, тэр, ЖДҮ, улсын нууц задруулсан хэргүүдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй дээр ньмнэг тмйш нь болгоочээ?!

1  |  0
Иргэн(59.153.112.50) 2019 оны 05 сарын 16

Олон дэмий юм ярихаа больж, тэр, ЖДҮ, улсын нууц задруулсан хэргүүдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй дээр ньмнэг тмйш нь болгоочээ?!

2  |  0
Иргэн(59.153.112.50) 2019 оны 05 сарын 13

Олон дэмий юм ярихаа больж, тэр, ЖДҮ, улсын нууц задруулсан хэргүүдээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаагүй дээр ньмнэг тмйш нь болгоочээ?!

1  |  0
Зочин(59.153.112.201) 2019 оны 05 сарын 14

Буруу. Хүний гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоодог. Гэтэл гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байхад хөөн хэлэлцэх хугацаагүйгээр хүнийг удаан хугацаагаар хорьж, шалгах нь байж боломгүй хэлмэгдүүлэлт. Хуулийнхны дарамтад хэдэн ч жил болно гэсэн үг. Ер нь энэ хүчирхийллээс татгалзаж, хүний эрхийг дээдэлсэн тогтолцоо руугаа явах нь зөв. Юм болгоныг л гэмт хэргийн нүдээр хардгаа болих хэрэгтэй6

0  |  1
Зочин(66.181.189.184) 2019 оны 05 сарын 13

Энэ хөөн хэлэлцэх нь төрийн албан хаагчид үйлчилдэг хуульард ирэгдэд үйлчлэхүү

0  |  0
Иргэн(103.26.193.36) 2019 оны 05 сарын 13

Залиланд бас

0  |  0
Зочин(59.153.85.123) 2019 оны 05 сарын 13

Санал нэг байна

2  |  0
Зочин (66.181.183.53) 2019 оны 05 сарын 13

Зов санал нэг байна

3  |  0
Top