Хятад улсын Air China, China Eastern Airlines, China Southern Airlines и Xiamen Airlines иргэний тээврийн дөрвөн компани даваа гарагийн өглөө Бээжингийн шинэ олон улсын Дасин нисэх онгоцны буудалд туршилтын нислэг үйлдэж эхэлжээ. Бээжингийн энэхүү нисэх онгоцны буудал дэлхийн хамгийн том нисэх онгоц буудал болох юм.
Туршилтын нислэгийг Boeing 747-8, Boeing 787-9 болон Airbus A359, A380 онгоцоор үйлдэж байгаа аж.
Дасин олон улсын нисэх онгоцны буудал Бээжин хотын төвөөс урд зүгт 46 км зайд оршиж байгаа бөгөөд шинэ нисэх онгоцны буудлыг олон улсын Шоуду нисэх онгоцны буудлын ачааллыг буруулах зорилгоор барьжээ. Эдгээр нисэх онгоцны буудлууд хоорондоо 67 км зайд байрлаж байгаа юм.
Одоогийн байдлаар 50 гаруй иргэний зорчигч тээврийн компаниуд Дасин нисэх онгоцны буудалтай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлээд байна.
Дасин онгоцны буудал жилд 620 мянган нислэг хүлээн авах бөгөөд дэлхий дээрх хамгийн урт хөөрч буух дөрвөн замтай. Дасин онгоцны буудал 2025 гэхэд 72 сая зорчигчдод үйлчлэх, хоёр сая тонн ачааг нэвтрүүлэх хүчин чадалтай ажиллах гэнэ. Дасин нисэх онгоцны буудлыг барьж байгуулахад нийт 11.5 тэрбум ам. доллар зарцуулжээ.
Дэлхийн хамгийн том Дасин олон улсын нисэх онгоцны буудлыг энэ оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )