МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.
-Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд МАН-ын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших нь тодорхой болсон гэх мэдээлэл байна. Бүлгийн хуралдаанаар энэ талаар хэлэлцсэн үү?
-УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд хуваарийн дагуу МАН оролцох хүсэлтээ илэрхийлж, СЕХ-ноос батламжаа авсан. Тиймээс хуулийн дагуу энэ сарын 24-28-ны хооронд нэр дэвшүүлэх ажиллагааны дагуу бид нэр дэвшигчээ тодруулна. Ингэхдээ Бага хурлаараа хэлэлцэн шийднэ.
-Гэхдээ нөхөн сонгуулийн асуудлаар судлаач Д.Ганхуяг Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор нөхөн сонгууль хойшилж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа шүү дээ?
-Энэ талаар мэдээлэлгүй байна. Үндсэн хуулийн Цэц тухайн иргэний гомдлыг хүлээж авсан эсэх, цаашлаад маргаан үүсгэх эсэхээс хамаарна.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ямар шатандаа явж байгаа вэ?
-Боловсруулалтын шатандаа явж байгаа. Дотроо таван ажлын хэсэгтэй. Ажлын хэсгүүд заалт тус бүрийг хэлэлцэж байгаа. Ойрын үед улс төрийн шийдвэр гаргах болов уу гэж бодож байгаа. Ер нь бидний төлөвлөснөөр хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэсэн товтой байгаа.
-Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлын тухайд?
-Сонгуулийн хуулийн хувьд ажлын хэсэг ажиллаад бэлэн болчихсон. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан. Засгийн газраас санал авахаар өргөн барьчихсан байгаа. Ойрын үед УИХ-д өргөн барина. Хаврын чуулганаар хэлэлцэнэ гэсэн товтой байгаа. Улс төрийн намын болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль С.Бямбацогт гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Хараахан бэлэн болоогүй байна.
-Хөөн хэлэлцэх хугацаанаас болоод авлигын болон албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүс боловсон байдлаар ял завших нөхцөл үүссэн гэх шүүмжлэл гараад байна. МАН-ын бүлэг Эрүүгийн хуулийн энэ заалтыг эргэж судлах уу?
-Хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулж Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газар болон Хууль зүйн яамныхан ажиллаж байгаа. Энэ хүрээндээ асуудлыг авч үзэх хэрэгтэй.
-Оюутолгойд хийсэн шалгалтын дүгнэлтийг “Рио тинто”-гийн удирдлагуудад өгсөн нь тодорхой болсон Д.Дамба-Очир гишүүнд хариуцлагын асуудал ярих уу?
-Оюутолгойд ажлын хэсэг ажиллаад дүгнэлтээ гаргаад дууссан. Ирэх долоо хоногоос намын бүлэг, байнгын хороо хэлэлцэнэ гэж төлөвлөж байна. Материал алдагдсан асуудлын тухайд Оюутолгойгоос байнгын хорооны даргад хүсэлт тавьж байгаад гаргуулж авсан юм билээ. Хуулиар нууцлалын зэрэглэлд ороогүй учраас тэр материалыг авах нь нээлттэй гэж үзэж байгаа.
Сэтгэгдэл ( 7 )
Ерөөсөө энэ төрд гарсан булайнуудад итгэх итгэл алгаа. Улс эх орон, ард иргэдээг бодох сэтгэл энэ хэдэд өчүүхэн төдий ч байдаггүй юм байна. Мөнгө л харагдвал ёстой шүлэнгэтээд дайрдаг хулгайчууд. Тогтохсүрэн ч энэ будлианд оролцоод авдагийгаа аваад явж байгаа дүр төрөх түүний ярианаас харагдаж байна.
ДАМБА=ОЧИР МАШ НО-ТОЙ ХҮН ТОГТОХСҮРЭН ЯМАР МАТЕРИАЛ ӨГСНИЙГ МЭДЭЖ БАЙГАА ЮМ БОЛ АСУУДАЛ ӨНДРӨӨ АВТАЛ НЬ ДУУГҮЙ ЯВСАН БОЛЖ БАЙНА УУ.
энэг өвөрхангайн булдаак нохой юу хуцаад бгаа юмбэ??? тэгээд өгсөн л юм бгаа бздээ????
gehdee l ugsun bizdee. riotintood pyaldagdah yamar sonirhol baigaad baigaa yum be
Үндсэн хуулийг өөрчлөхдөө 2 танхимтай л болохгүй юм бол өөрчлөлт оруулах хэрэггүй дээ.засаглалын хямралыг засах ганц арга нь 2 танхимтай парламент шүү.
Ингэж хөзрөө дэлгэдэг малнууд байдаг юм уу?!
Монгол улс луйварчин,хулгайчаар дүүрсэн алаг тарлан парламентийн засаглал гэдэгтэй болсноор сүйрлээ Ер нь энэ ардчилал гэдэг нь ард түмэнд юуч өгсөнгүй,үнэндээ хэрэг алгаа гутах юм.