Америкчуудад чинээлэг болоход нь хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 14

Баян чинээлэг болохын тулд Америкчуудад дунджаар 2.3 сая ам.доллар хэрэгтэй гэж Блумберг агентлаг Schwab Modern Wealth Index Survey 2019 судалгааны дүнг иш татан бичжээ. Энэ нь АНУ-ын айлд өрхийн дундаж орлогоос даруй 20 дахин их мөнгө юм. Баян чинээлэг болоход нь хангалттай гэж үзэж буй мөнгөн дүн насны ангиллаас хамааран өөр өөр байна. Нас өндөр байх тусам, шаардлага өндөр байна гэж Блумберг бичжээ.

Жишээ нь дайны дараах үеийнхэн буюу одоогийн 55-73 настнууд дунджаар 2.6 сая ам.доллартой байвал өөрсдийгөө чинээлэгт тооцно гэсэн бол 1983 оноос хойш төрсөн залууст 1.9 сая ам.доллар байхад хангалттай гэнэ. Хорин хоёр хүртэлх насныхан буюу Z үеийнхэн хамгийн бага дүнг нэрлэсэн нь 909.6 мянган ам.доллартой байхад өөрсдийгөө чинээлэгт тооцох аж.

Тиймээс нэг сая ам.долларын цэвэр орлоготой бол та баян чинээлэг хүний тоонд орохгүй нь гэж Блумберг агентлаг онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.227.133) 2019 оны 07 сарын 02

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Top