Н.Алтанхуяг "Капитал" банктай холбоотойгоор С.Эрдэнийг АТГ-т өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 16

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т хандаж байгаа талаараа өнөөдөр /2019.05.16/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Капитал" банкинд байршиж байсан иргэдийн мөнгө эрсдэлд орсон нь АН-ын дарга С.Эрдэнэтэй холбоотой хэмээн тайлбарлалаа.

Н.Алтанхуяг “Капитал банкинд иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихоод байна. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгах гомдлыг АТГ-т гаргаж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэтгэвэр, халамжийн мөнгийг янз бүрийн банкинд байршуулахад эрсдэл үүсч байна гэж 2-3 жил ярьсан. Гэвч тоогоогүй. Иймд би АТГ-т хандаж байгаа юм. АТГ энэ асуудлыг шийдэж 240 гаруй тэрбум төгрөгийг олж өгөх болов уу гэсэн горьдлого тээж байна. С.Эрдэнэ энэ асуудал дээр худал ярьж байгаа. Банкинд мөнгө байршуулж байгаа асуудал надтай ямар ч хамаагүй гэсэн. Гэтэл С.Эрдэнэ сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг толгойлдог байсан. Байгууллага нь иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын мөнгийг арилжааны банканд байршуулдаг журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Тэр журамд аль банкинд байршуулахыг заавал С.Эрдэнээс асууж, зөвшөөрөл авна гээд заачихсан. Өөрөө хийсэн үйлдлээ надад хамаагүй гэж байгаа нь их муухай юм. Тиймээс нягталж, үнэн мөнийг нь тогтоох хэрэгтэй. Тэр 240 тэрбум төгрөг маш их мөнгө. Арилжааны банканд байршуулах бол боломжтой банкинд байршуулах ёстой байсан” гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-н жинхэнэ гишүүн (182.160.32.34) 2019 оны 05 сарын 22

Эрдэнэ даргад алуулах нь л дээ Өндөр байшинд уулзахгүй л байхыг бодоорой Цонхоор ойчихыг хэн байг гэхэв

1  |  0
zochin(98.228.96.94) 2019 оны 05 сарын 22

erdene bol aluurchin

1  |  0
Ан-ын гишүүн(202.179.26.88) 2019 оны 05 сарын 16

Гаад хэргийг чинь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсжэн гээд Элбэгдорж, Амаржаргал хоёр хаалгачихсан.

0  |  0
АРХАНГАЙН ХАШААТ(202.179.25.213) 2019 оны 05 сарын 16

ХАШААТЫН ХУЖАА ХОВД БАЯНГИЙН ХУЖАА НАРТАЙ ТӨРЛӨӨ ОЛЖ НИЙЛЭЛГҮЙ ЯАХАВ.

0  |  0
Хандгайт(202.9.43.191) 2019 оны 05 сарын 16

Бизнес хийдэггүй хүн хандгайтын зусланд яаж 6 давхар 2 орон сууц ахмадын амралт гэх мэт мөнгөө яаж босгосныг тайлбарлах хэрэгтэй болжээ Эрдэнэ

1  |  0
You (103.229.123.76) 2019 оны 05 сарын 16

Haa bsan namiin darga yaagaad banknii asuudaltai holbogddog bn

1  |  0
Top