Ц.Шинэбаяр эх оронч уу, улс төрийн бас нэгэн үзэгдэл үү?

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

Ц.Шинэбаяр тэмцлийнхээ дараагийн төлөвлөгөөг нийтэд дэлгэж эхэллээ. Тэр ухрахгүй нь тодорхой болов бололтой. Ж.Батзандан мэтийн урьдын хөдөлгөөнчид улс төрчдийн захиалгаар, бас өөрсдөө мөнгөжих хүслээрээ иргэдийн дунд хөдөлгөөн байгуулан “тэмцэгч” гээд гүйдэг байжээ. Тэгвэл Ц.Шинэбаяр тийм биш гэж итгэхийг хүсч байгаа хүн олон байна. Ц.Шинэбаяр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа эрх баригчдын тун ноцтой гэмээр олон зүйлүүдийг шүүмжилжээ. Хилээр гаалийн бүрдүүлэлтгүй машинууд нүүрс ачаад чөлөөтэй гарч байгаа гэнэ. Зөвхөн МАК компани гэхэд өнгөрсөн онд төр, нам, төрийн бус байгууллагуудад нийтдээ хоёр тэрбум төгрөгийн хандив өгсөн нь ёс зүйгүй үйлдэл гэж тэр үзсэн байна. Ерөөсөө өнөөгийн төр засаг ямар ч хяналтгүй болоод байна хэмээн Ц.Шинэбаяр ярьжээ. Тиймээс ойрын үед нийт ард түмний дунд өнөөгийн төр засагт итгэл үзүүлэх эсэх тухай санал асуулга явуулахаар шийдсэн байна.Ц.Шинэбаяр нарын тэмцэл жинхэнэ эх орончийнх байв уу, эсвэл улс төрийн ээлжит үзэгдэл байв уу гэдгийг шүүх цаг тун ч их ойртлоо доо.

 

Х.Тулга

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top