Тайваний хууль тогтоогчид ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, Азид анх удаа уламжлалт бус гэрлэлтийг хуульчиллаа.
Хоёр жилийн өмнө Тайваний Үндсэн хуулийн цэц гэрлэлтийн тухай хууль Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж байна гэж үзэн тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёр жилийн хугацааг Тайваний парламентад олгож байжээ. Энэ хугацаа дуусахаас долоо хоногийн өмнө буюу баасан гарагт /2019.05.17/ Тайваний парламент ийнхүү ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн хууль батлав. Энэ сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болох энэ хуульд гэхдээ Тайваний оршин суугч ижил хүйстний гэрлэлтийг хориглодог улсын иргэнтэй гэрлэхийг хориглосон байна.
Хуулийн төслийг хэлэлцэх үед Тайваний парламентын ордны олон мянган гадаа ижил хүйстний эрхийн төлөө тэмцэгчид, дэмжигчид цугларч, усан бороог үл тоон хууль батлахын төлөө дуу хоолойгоо өргөжээ. Санал хураалт болохоос өмнө Тайваний Ерөнхийлөгч Цай Инг-Вен “Өнөөдөр бидэнд түүхийг бүтээх, Зүүн Азийн нийгэмд дэвшилтэт үнэт зүйлс үндэслэж болдгийг дэлхийд харуулах боломж ирж байна” гэж өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.
Ази дахь хамгийн том ижил хүйстний жагсаал Тайваньд болдог хэдий ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард явуулсан санал асуулгад оролцогчдын 67 хувь нь ижил хүйстний гэрлэлтийн эсрэг санал өгч байжээ.
Сэтгэгдэл ( 0 )