ТАНИЛЦ: 2018 оны Монгол Улсын ТОП 100 компани

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2018 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгж /ААН/-ийг танилцууллаа.

Шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан, албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг билээ.

Монгол Улсын 2018 оны ТОП 100 ААН-ийн эхний аравт “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Оюу толгой” ХХК, “Хаан банк”, “Энержи ресурс” ХХК, “Монголын алт” ХХК, “НИК” ХХК, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт банк” болон “УБТЗ” ХНН багтжээ. Өнөөдөр /2019.05.17/ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд топ 100 аж ахуйн нэгжид шагнал гардууллаа. 

Сүүлийн таван жилд ТОП 100 ААН-ийн жагсаалтад давхардаагүй тоогоор 185 ААН бичигдсэнээс Төрийн өмчит (100% төрийн, тодорхой хувь нь төрийн) 25 ААН байна.

Энэ жилийн ТОП 100-г 2017 оныхтой харьцуулахад эхний зургаан байрт өөрчлөлт ороогүй бол 13-т шалгарсан Голомт банк есдүгээрт, 14-т шалгарсан УБТЗ ХНН аравт бичигдэж, амжилтаа ахиулжээ.

 

2018 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ТОП 100 ААН

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.90.81) 2019 оны 05 сарын 18

Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / еврогоос 72 цагийн дотор 72%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913

0  |  0
su ah(202.179.27.47) 2019 оны 05 сарын 17

Top 10 d dandaa asuudaltai kompaniud orjee ineedemtei yum. Saxal Erdenebileg, Nyamtaishir gm novshnuud bnaa

0  |  0
Top