ШУУРХАЙ: МАН-ын бүлэг Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарын асуудлаар хуралдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 17

Яг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг хэлэлцэж байгаа талаар албан бус эх сурвалж мэдээллээ.

Учир нь, МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднааcэд нарт улс төрийн хариуцлага тооцож, ирэх таван жилийн хугацаанд намаас ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан юм.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг дээрх шийдвэрийг хүлээж авах боломжгүй, эсрэг байр суурьтай байгаа талаар Д.Тогтохсүрэн гишүүн мэдээлсэн билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгөх гэж байгаа талаар зарим эх сурвалж мэдээлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top