УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.17/ ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднааcэд нарт улс төрийн хариуцлага тооцож, ирэх таван жилийн хугацаанд намаас ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг хэлэлцсэн байна.
Тэгвэл бүлгийн гишүүд намынхаа Хяналтын ерөнхий хорооноос гаргасан дээрх шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Түүнчлэн МАН-ын Хяналтын ерөнхий хороог дахин хуралдаж, шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн байна.
Яг одоо УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж байна. Тэрбээр "УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт үндэслэлгүйгээр хариуцлага тооцсон. Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгөөгүй" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 2 )
Үндэслэлгүй гэв үү??? Гадны компанид илт давуу байдал олгож, эх орныхоо эрх ашгаас урван тэрсэлж шалгалтын материал хүргүүлсэн, томоохон луйварчдыг ял завших болмж олгосон нь тэгээд үндэслэл биш юм уу??? Ийм хэнд ч ойлгомжтой юман дээр заавал шүүхээр гэм бурууг тогтоосон байх шаардлага бий гэж үү??? Ард түмнийг битгий доромжлоод байгаарай
Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний амлалтыг биелүүлэх чадвартай. Би найдвартай, хурдан хугацаанд олгодог зээлийг 5000-5 сая доллар / еврогоос 72 цагийн дотор 72%, 1-30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тоо хэмжээг харгалзан үзээрэй Зээлийн бүх хүсэлтийг надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: 22 995 414 913