ӨРНИЙН ЗУРХАЙ: Хилэнцийнхэнд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 20

Хонь

Таатай өдөр. Амлалтуудаа биелүүл. Худалдан авалт эсвэл төлбөр хийнэ. Энэ нь санхүүгийн байдалд нөлөөлөх боловч бүү зов. Хайртай хүмүүстэйгээ харилцахдаа зөөлөн бай. Урьдчилан тааварлах боломжгүй зүйлийг зүгээр л орхи. Та алдааг хүлээн зөвшөөрөхгүй байх, бусдыг уучлах чадваргүйн улмаас зөрчилдөөн үүсдэг.

Үхэр

Ойлголцоход таатай өдөр. Гүн ухаан, ариуслалыг сонирхоно. Ганцаарддаг бол уг цаг үеийг төвлөрөхөд ашигла. Ганцаардал заримдаа их тустай байдаг. Бизнесээ бүү орхи. Мөрөн дээрээ хүнд ачаа үүрэхийн оронд мэддэг хүмүүсээс зөвлөгөө ав. Бусдын үзэл бодлыг сонсохгүй байх нь буруу.

Ихэр

Уруу таталтад бүү авт. Хуурмаг зүйлд орооцолдвол туйлын таагүй. Хуучин найз нөхөдтэйгөө уулзана. Энэ нь буруу ойлголтыг үгүй хийж, сэтгэл санааг сайхан болгоно. Түншүүддээ хэт их найдах хэрэггүй. Хайртай хүмүүсээсээ тусламж авна. Төлөвлөөгүй аялалд явж мэднэ.

Мэлхий

Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзах нь таныг хурцална. Иймээс ойр ойрхон гэр бүлээрээ салхинд гарч, байгаль орчныг мэдэрч бай. Хайртай хүний халуун тэврэлт таны сэтгэлийг дулаацуулж, аз жаргалтай болгоно.

Арслан

Сэтгэлийн хөдөлгөөн ихэснэ. Бүх зүйлийн мөн чанарыг ойлгохыг хичээ. Уйтгар гуниг, урам хугаралт зэрэг нь байдаг л зүйл. Хууран мэхлэлт, урвалт зэргийг олж харах нь урьдчилан сэргийлэх үндэс болно. Та өөрийн алдаануудыг таних боломжгүй. Гэхдээ бусдын хэлж ярьж буйг тусгаж ав.

Охин

Хүндрэлтэй тулгарахаас бүү ай. Ялангуяа шинэ санаа нь ихэнхдээ эсэргүүцэлтэй тулгардаг. Бизнесийн түншүүд таныг төөрөл­дүүлэхийг оролдох болно. Гэхдээ та бэрхшээлийг давах тусам улам хүчирхэгжинэ. Архаг ядаргаанд орохоос сэргийл. Бусдаас тусламж авах нь хэцүү нөхцөл байдлаас гарах арга зам болно.

Жинлүүр

Өнөөдөр та ойр дотны хүмүүсийнхээ итгэл үнэмшлийг төрүүл. Хувийн амьдралаасаа урам авна. Өдрийн эхний хагаст бүх зүйл таатай биш байх ч үдээс хойш тааламжтай байдал бий болно. Санхүүдээ анхаар. Бүтээлч сэтгэлгээний олон боломж бий болно. Магадгүй та хувийн амьдралдаа өөрчлөлт хийнэ. Хүмүүсээс дэмжлэг бүү хүлээ.

Хилэнц

Бүтээлч ажил мэргэж­лийн хүмүүсийн хувьд маш таатай өдөр. Та авьяасаа харуул. Нууцаар мөрөөддөг байсан зүйлээ бодит болохыг харна. Амжилтад хүрэхийн тулд таньж мэд. Эрэл хайгуул хийх нь таныг аз жаргалтай болгоно. Гэрийн ажил үүргээ бүү умарт. Шийдэмгий байж, гэр бүлийн гишүүд­тэйгээ санал бодол солилц. Бодож эргэцүүлэх нь огтхон ч муу биш.

Нум

Төлөвлөөгүй зүйлүүд гарч ирнэ. Энэ нь таатай үйл явдлууд, мэдээ, шинэ санаа зэрэг юм. Гэнэтийн зардлуудад болгоомжтой ханд. Ойр орчмынхоо хүмүүсээс туршлага хуримтлуулна. Хайр сэтгэлийн асуудлыг шийдэх гэж бүү яар.

Матар

Оддын байрлал таныг ивээнэ. Гэхдээ та өвдөх, даарч хөрөхөөс сэрэмжил. Болгоомж илүүдэхгүй. Санхүүгийн урьдчилан тооцоолоогүй зардал гарна. Гэхдээ эргээд нөхөх боломжтой. Гэхдээ албан тушаалын төлөө явж, хайртай хүмүүстээ анхаарал тавихгүй байж болохгүй.

Хумх

Муу зүйлийг галаар ариутга. Хоосон явдлаас татгалзахын тулд муу муухай зүйлсийг эсэргүүцэх хэрэгтэй. Энэ өдөр эргэн тойрны анхаарал тань руу чиглэгдэх болно. Гэр бүлдээ цаг зав гарга. Аливааг сайжруулахыг зөвлөж байна. Сэтгэл санаа таагүй байвал лааны гэрэлтэй ойролцоо суу.

Загас

Дараагийн долоо хоногт илүү идэвхтэй байх учир өнөөдөр бүх хүчээ шавхах гээд хэрэггүй. Энэ өдөр таны амьдралд ололт, бэрхшээл, ойлголцол гээд олон зүйл тохионо. Бизнесээ цэгцлэхэд таатай. Зочин, хамаатан садантайгаа яриа хөөрөө өрнүүлэх боломжтой. Нээлттэй бай. Гадаад төрхөндөө тааламжтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top