Зөвхөн аавууд хүүдээ зааж өгөх ёстой 8 зүйл

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 21

Хүүхдийн хүмүүжилд ялангуяа эрэгтэй хүүхдийн хүмүүжилд  аавуудын үүрэг, оролцоо маш чухал нөлөө үзүүлдэг. Учир нь эрэгтэй хүүхэд том болоод ямар хүн болох, бусдад хэрхэн хандах, ямар зан ааштай хүн болж хүмүүжихэд аавын хүмүүжил, харилцаа, хандлага, үйлдэл бүртэй нь шууд холбоотой. Аав хүү хоёрын харилцаа ирээдүйд хүүхдийн бусадтай харилцах харилцаанд шууд нөлөөлдөг болохыг шинжлэх ухаан нотолжээ. Иймд хүүхдэд зөвхөн аав нь л зааж чадах 8 зүйлийг танилцуулья. 

1. Ялж, ялагдахын учрыг тайлбарлах

Ямар нэгэн уралдаан, тоглоом тоглоход найзуудаас нь гадна хамгийн сайн хамтрагч мөн өрсөлдөгч байж чаддаг хүн бол зөвхөн аав. Энэ бол эр хүний зан чанарт сургах муугүй дасгал сургуулилт юм. Энэхүү төрөл бүрийн тоглоом, тэмцээнээр хүүхдэд ямар их хүч хөдөлмөр, чармайлтаар хожил авдгийг зааж хожигдол гэдэг нь аливаа тоглоом, тэмцээний нэгэн хэсэг гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Ингэснээр хүүхэд хожигдол амссан ч бууж өгөлгүй дахин тэмцэлдэж сурна. 

2. Эмэгтэй хүний талаар зөв хандлагатай болгох

Ээж нар хүүдээ эмэгтэй хүнийг хүндлэх, хайрлах талаар тайлбарлаж өгч чадах ч тэд эмэгтэй хүний талаар бүх чухал зүйлийг ааваасаа үлгэрлэн сурдаг жамтай. Эхнэртээ цэцэг авахдаа хүүгээ дагуулж явах хэрэгтэй. Мөн дэлгүүр лүү хүүтэйгээ хамт явж, түүний дэргэд худалдагч эмэгтэйтэй хүндэтгэлтэй ярьж, танихгүй эмэгтэй хүнтэй ичиж санаа зоволгүйгээр харьцахад хүүгээ сурга. Энэ бүх зүйлсээс таны хүү эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах мөн тэднийг хүндлэхийг суралцана.

3.  Хайр дурлалын талаар илэн далангүй ярилцах

Энэхүү хэсэг дээр дурьдсан эмэгтэй хүнтэй хэрхэн харьцах тухай зөвлөгөөнөөс урган гарч ирж байгаа юм. Цаг нь ирэхэд аав нар хүүтэйгээ хайр дурлалын талаар ярилцаж хүүгээ энэ тал дээр зөв чиг хандлагатай болгох хэрэгтэй. Өсвөр насны хүүгийн хувьд хайр дурлал, анхны болзоо, анхны хайрын талаар аавтайгаа ярилцаж, ойлголт авах нь түүний насан туршдаа хадгалах амьдралын үнэ цэнэтэй сургамж болдог. Энэ сэдвээр хүүхдүүдтэйгээ ярилцсанаар хоёр биенээ илүү ойлгож, аав хүү хоёрын хооронд харилцан итгэлцэл бий болно.

4. Өөртэйгөө тэмцэхэд сургах

Зөвхөн аав нар л хүүдээ өөрийнхөө төлөө зааж өгч чадах цорын ганц хүн юм. Өөрийн бодолдоо үнэнч байж, зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө тэмцэхийг аав нар хүүдээ зааж өгснөөр нас бие гүйцсэний дараа ямар үед өөрийнхөө төлөө тэмцэх, ямар үед чимээгүй өнгөрөх хэрэгтэйг мэддэг болно.  Эелдэг байна гэдэг гэдэг сул тал биш гэдгийг хүүдээ тайлбарлаж, өөрийн биеэр харуулах нь аавын ажил.

5. Хорвоо ертөнцийг өөрийн нүдээр харахад нь туслах

Үүний тулд нэг их зүйл хийх шаардлагагүй, ердөө үе үе хүүтэйгээ илүү ойр байж, түүнтэй ярилцдаг байх хэрэгтэй. Түүнд хэрэгтэй үед нь хажууд нь бай. Эцгийнхээ тусламжтайгаар хүүхэд нэг үзэгдэл, үйл явдалд өөр өөр байдлаар хандаж болдог гэдгийг харж, дүн шинжилгээ хийж, аливаа зүйлст хандах өөрийн үзэл бодлоо бий болгох болно. 

6. Цоо шинэ мэдрэмжүүдийг төрүүлэх, шинэлэг зүйлс хийлгэх

Хүүгээ багаас нь эхлээд шинэ зүйлд нээлттэй байхад суралцуулах хэрэгтэй. Ээжүүд хүүгээ хайр халамжаар энхрийлж өсгөдөг бол аавууд илж, өхөөрдөхийн оронд шидэх, эргүүлэх мэтийн эрэгтэйлэг тоглоомнуудыг илүүд үздэг. Эдгээр тоглоомнууд нь харааны, сонсголын болон хүрэлцэх мэдрэмжүүдийг хүүхдэд мэдрүүлж, өөрийн орон зайн байрлалынхаа талаар шинэ туршлагыг өгч байдаг.

7. Эр хүний ур чадваруудын тухай заах

Гал асаах, хадаас хадах, машин янзлах зэрэг зарим эрчүүдийн хийж чаддаг зүйлс нь эмэгтэй хүний нүдэнд ид шид мэт харагддаг. Тиймээс эрчүүдийн эмэгтэй хүнээс илүү хийж чаддаг зүйлсийг багаас нь зааж өгөх нь хүүдээ эр хүний зөв шинж чанаруудыг суулгахад хэрэгтэй.

8. Эр хүний хийж чадах ойр зуурын ажилд сургах

Мэдээж үүнд зангиа зангидах, сахлаа хусах, цамцаа индүүдэх гэх зэрэг зүйлүүд багтана. Мэдээлэл технологийн эрин үед эдгээр зүйлсийг интернетээс суралцаж болох ч хүүхдүүд ааваасаа суралцах нь илүү үр дүнтэй байдаг. Мөн эрэгтэй хүн хоол хийж, гэрээ цэвэрлэж болдгийг хүүдээ харуулж чадах ганц хүн бол аав хүн юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top