АНУ нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн оруулсан 350 тэрбум бичвэр буюу пост бүхий сантай дэлхийн архивыг бүтээхээр зорьж байна гэж тус улсын Тэнгисийн цэргийн яамны эх сурвалж мэдээлжээ.
Энэхүү архивыг бий болгоход зориулж Вашингтон нийт 38.5 тэрбум ам.доллар зарцуулахад бэлэн байгаа аж. Ингэхдээ дэлхийн 100 орны дор хаяж 200 сая “содон” хэрэглэгчдийн сэтгэгдэл, бичвэрийг архивлах бөгөөд хэрэглэгчийн нэр, интернетэд байршуулсан он сар өдөртэй нь оруулах гэнэ.
АНУ-ын талд ийм төрлийн архив хэлний хөгжлийг загварчлах, нийгмийн санал бодлоо илэрхийлэх хэлбэр, идэвхийг судлахад ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд нөгөө талаар ингэснээр АНУ хожим нь устгаж болзошгүй мэдээллийн хуулбаруудыг цуглуулах зорилготой гэж таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )