Хонь
Том албан тушаалын хүмүүстэй харьцахад таагүй өдөр. Мөн ажил хэргийн уулзалт, бичиг баримт эмхэлж цэгцлэх зэрэгт таагүй. Өдрийн эхний хагаст бага зэргийн асуудал үүсч мэднэ. Худал амлалтад бүү итгэ. Сэтгэл хөдлөлөө хэт их ил гаргах нь байдлыг дордуулж мэднэ.
Үхэр
Бодол санаагаа амьдралд хэрэгжүүлэхэд таатай өдөр. Өдрийн эхний хагаст ажил хэргийн уулзалт болон аливаа харилцаа холбоо амжилттай байна. Санхүүгийн байдлаа сайжруулах боломж байна. Өнөөдөр өдрийн хоёр дахь хагаст ачаалал ихэснэ. Танилууд болон хамтран ажиллагсдаасаа сайхан мэдээ хүлээ.
Ихэр
Худалдааны салбарт амжилттай байна. Ажил хэргийн уулзалт, томоохон хөрөнгөтэй холбоотой асуудлууд шийдэгдэнэ. Санхүүгийн байдлаа сайжруулахыг ч үгүйсгэхгүй. Худалдан авалт ашигтай байна. Ялангуяа гоёл чимэглэл, үнэт эдлэл болон гэрийн эд зүйлүүд авахад таатай. Орой наргиж цэнгэх хэрэггүй. Сайтар бодож, болгоомжтой үйлдэл хийх нь аливааг шийдвэрлэхэд тустай.
Мэлхий
Санхүүгийн байдлаа сайжруулах магадлал өнөөдөр дээд хэмжээнд байна. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Өдөрт тодорхой дэглэм барихаа бүү март. Өтгөн цай, кофе, согтууруулах ундаа хэрэглэхээ зогсоо. Аялахыг хүсч байгаа хүмүүсийн хувьд болгоомжтой байхыг зөвлөж байна.
Арслан
Аливаа зүйлийг хамтрагчтайгаа хамт шийд. Санхүүгийн асуудал гарсан бол шийдвэрлэхэд таатай өдөр. Айдас, эрсдэл зэрэг нь холилдох ч бусдаас зөвлөгөө ав. Дарга удирдлагатайгаа таатай харилцаагаа хадгал. Ирээдүйд ажил албандаа өсч дэвших, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломж байна.
Охин
Харилцаа холбоо, ажил хэргийн уулзалт таатай байна. Бичиг баримтаа эмхэлж цэгцлэх, томоохон хөрөнгө оруулалт хийхэд таатай. Өдрийн хоёр дахь хагаст хэлэх ярих үгэндээ бодолтой хандахгүй бол асуудал үүсч мэднэ. Таагүй зүйлүүдийг илүү сэтгэл хөдлөлгүйгээр хүлээж ав. Ганцаараа байгаа хүмүүс хайр сэтгэлтэйгээ учирч магадгүй.
Жинлүүр
Дарга удирдлагадаа хандахад таатай өдөр. Гэхдээ гадуур явахдаа хүмүүстэй маргахаас зайлсхий. Та их ядарч, үүнтэй холбоотойгоор сэтгэл санаа тавгүй болно. Иймээс бие организмаа амрааж, хорт муу зуршлуудаасаа салж, бодлуудаа цэгцэл.
Хилэнц
Амьдралын эрч хүч ихэснэ. Худалдан авалт хийхэд таатай. Үл хөдлөх хөрөнгөтэй болно. Бүх зүйлийг хүссэнээрээ байлгах гэвэл таны сэтгэл санаа хямарна. Хийж чаддаг зүйлээ барьж ав. Өдрийн хоёр дахь хагаст гэр бүлийн харилцаагаа бат бөх болгоно. Анхаарал халамж, хайр дурлал нь таны зүрх сэтгэлийг дулаацуулж, аз жаргалтай хүн болгоно.
Нум
Маш сайхан өдөр. Итгэл найдвар бат бэх болно. Гэхдээ хэт шударга байдал, нээлттэйгээр шүүмжлэх зэргээс татгалз. Уян хатан байдал нь таныг албан тушаалын шатаар ахихад тусална. Эргэн тойронд маргаан, мэтгэлцээн болно. Гэхдээ та уян хатан, өс санахгүй байж чадвал эвлэрлийн зам нээлттэй байна.
Матар
Өнөөдөр ажил дээр бага зэргийн асуудал үүсч магадгүй. Даргатайгаа маргах, хамт ажиллагсадтайгаа санал зөрөлдөх зэрэг нь байдаг л зүйл. Тайван байдлаа хадгал. Буулт хий. Хувийн амьдралаа сайжруулах боломжийг бүү алд. Ганцаардмал матрынхан хань болох хүнээ олж ч магадгүй байна.
Хумх
Даргатайгаа эвтэй харьц. Ажлаа сольж, чухал шийдвэр гаргах зэргийг хийж магадгүй. Танихгүй хүмүүстэй маргана. Энэ бүхний шалтгаан нь шударга бус байдлаас болно. Орой та санамсаргүйгээр айлд зочилж магадгүй.
Загас
Бүх харилцаанд таатай өдөр. Ямар ч ажлыг эхлэхэд амжилттай. Ажлаа шийдэмгий хий. Та амжилттай дуусгаж чадна. Ажиглах, дүрслэх ухаан нь таныг эрсдэлээс хол байлгаж чадна. Тасарсан холбоог сэргээж чадна. Таны ажлын түвшин өөрчлөгдөж, шинэ үүрэг даалгавар авч магадгүй.
Сэтгэгдэл ( 0 )