"Отгон" Гавьяатын охин Миссурийн их сургуулийн МАСТЕР хамгааллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

"Залуу насыг завгүй өнгөрөөхийг хүсдэг. Урлагийн тэр дундаа жүжигчин хүн бүх зүйлийг хийж чаддаг байх ёстой" хэмээн ярих дуртай авьяаслаг жүжигчин Х.Баярмаа 2016 онд АНУ-д суралцахаар харийн орныг зорьсон. “Шилдэг өнгө” продакшны захирал,найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин тэрбээр урлагийн гэр бүлд төрснөөрөө тун ч их бахархдаг төдийгүй аав, ээжийнхээ замналыг үргэлжлүүлэх учиртай тул нэр хүндийг нь өндөрт өргөж явах чин хүсэлтэй гэнэ лээ. Тэр ч утгаараа жүжигчиний гараагаа эхлэж байхдаа бүтээсэн дүрүүдээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшиж, өдийг хүртэл үзэгчид санагалзаж байгаа харагдах нь бүтээсэн дүрүүдтэй нь холбоотой биз ээ. Алс холын Америкийг зорьсон жүжигчин бүсгүй АНУ-ын Миссурийн их сургуулийг найруулагч мэргэжлээр мастерийн зэргээ хамгаалжээ. Торгон мөчийг нь хуваалцахаар түүний аав, найруулагч Ц.Хүсэлбаатар Америкийг зорьжээ. 

Дашрамд сонирхуулахад, түүхэн кинонд тоглох мөрөөдөлтэй жүжигчин бүсгүйн хувьд хэдэн жилийн өмнө “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, авьяас чадвараа гайхуулаад ирсэн түүхтэй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.10.22.108) 2019 оны 05 сарын 27

hajuud zogsoj bga ni har bagaasaa l bujigledeg bsan shu dee.ymar mundag ym be.

0  |  0
(77.136.196.140) 2019 оны 05 сарын 24

Hajud n zogsoj bga n ene huuhnes ch ilyy mundag bujigchin de, etseg eh n olni tanil blhoor tal zassan hogiin

0  |  0
(202.179.27.183) 2019 оны 05 сарын 23

Hajuud zogsoj baigaa ni bas mundag zaluu baidag yum sh dee

0  |  0
Top