МАН-ын УЗ хуралдаж, Бага хурлаа товлоно

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 22

Монгол Ардын намын Удирдах зөвлөл хуралдах гэж байна. Удирдах зөвлөлийн хурлаараа ойрын хугацаанд Бага хурлаа хуралдуулах асуудлыг хэлэлцэх юм. Сонгуулийн тухай хуульд зааснаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд оролцох эрхтэй намууд нэр дэвшигчээ тавдугаар сарын 24-28-ны хооронд тодруулах ёстой.

Иймд МАН-ын Бага хурал хуралдаж, Хэнтийн аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг хуулийн хугацаанд тодруулах асуудлыг хэлэлцэх гэж буй бололтой. 

Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд 13 улс төрийн нам оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд өгч, бүртгүүлээд байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top