Хонь
Өнөөдөр амьдралын потенциал өсч эхэлнэ. Хонины эмэгтэйчүүдийн хувьд харилцаа холбоо сайн байна. Таныг хаана ч явсан ажиглана. Ухаан, туршлага, мэдлэг чадвартаа итгэлтэй байна. Та ямар ч газар очсон анхаарлын төвд байна. Дотны хүнтэйгээ харилцах харилцаа итгэлтэй болно. Хонины эрэгтэйчүүд санаа нийлдэг хүмүүстэйгээ хамтар. Үгүй бол ажил хэрэгт хүндрэл үүсч магадгүй.
Үхэр
Эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна. Сөрөг хандлагатай хүмүүс таныг түрэмгийлсэн ч бүү тоо. Харилцаандаа хянамгай бай. Итгэл найдваргүй хүмүүсийг өөртөө бүү ойртуул. Шинэ танилуудаас болгоомжил. Өөрийн болон ойр дотныхоо хүмүүсийн эрүүл мэндэд санаа тавь.
Ихэр
Шинэ ажил эхлэх хэрэггүй. Хувийн болон гэр бүлийн харилцаанд асуудал үүссэн бол зохицуул. Идэвхтэй үйлдлээс татгалз. Санаачилга бүү гарга. Эхлэлд тийм ч таатай биш өдөр бөгөөд хувь тавилан таныг шалгана. Эргэн тойрны хүмүүсийн байр суурь, санаа бодол, уян хатан байдал нь нөхцөл байдлыг зохицуулахад тусална. Амралтын өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэхээ бод.
Мэлхий
Сөрөг хандлагыг бүү тоо. Олон жил найзалсан хүмүүс дотор ч итгэл найдваргүй хүмүүс бий. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Ядарч болохгүй. Архаг өвчин сэдэрч мэдэх тул шаардлагатай арга хэмжээг ав. Орой эрт унтаж амрахыг амьдралын хамгийн гол хэвшлээ болго.
Арслан
Өнөөдөр арслангийн ордны эмэгтэйчүүдийг хаана ч явсан ажиглана. Анхаарлын төвд байгаа тэд өөртөө итгэлтэй байна. Хурц ухаан, шударга байдал нь таныг амжилтад хүргэнэ. Арслангийн эрэгтэйчүүд барилгын болон уран бүтээлийн ажилд оролцоно. Эрүүл мэнддээ одооноос анхаарч, биеийн хэт их ачааллаас зайлсхий.
Охин
Шинэ ажил эхлэхэд таатай өдөр биш. Төлөвлөгөө гарга. Өөртөө анхаарал халамж тавь. Өөрийгөө тордолгүй явсаар нэг л өдөр өвдсөн байх вий. Биеийн хүчний болон сэтгэлзүйн их ачааллаас зайлсхий. Эрсдэлтэй үйлдэл бүү хий. Амьдралын тайван хэвшлийг эрхэмлэ. Ажлын их ачаалал нь амьдралын эрч хүчийг бууруулж мэдэх тул танд амралт хэрэгтэй байна.
Жинлүүр
Хувийн харилцаагаа зохицуулна. Хэт идэвхтэй байх хэрэггүй. Санаачилга гаргах нь зөв ч ямар нэгэн зүйлийг эхлэхэд таатай үе биш. Бүү бууж өг. Эргэн тойрны хүмүүсийн үнэлэлт дүгнэлт хатуу байх ч танд ташуур болно. Эрүүлээр сэтгэх нь нөхцөл байдлыг зөвөөр эргүүлэхэд тусална.
Хилэнц
Төлөвлөхөд таатай өдөр. Шинэ ажил эхлэвэл амжилт хүлээж байна. Санхүүгийн байдлаа сайжруулах боломж гарч ирнэ. Амралтаа төлөвлө. Зуны амралт маш чухал. Аялахаар төлөвлөж байгаа бол болгоомжтой байж, гэмтэх, түлэгдэхээс сэргийл.
Нум
Бүхий л ажил төрөлд тэвчээр хэрэгтэй өдөр. Хянамгай бай, төвлөр. Санхүүгийн болон нийгмийн байдалдаа анхаар. Амлалт өгөхдөө биелүүлж чадахаа л хэл. Үгүй бол хамт ажиллагсдынхаа дургүйцлийг төрүүлж, даргатайгаа маргаж мэднэ. Сайтар бодсон алхам, ажил хэрэг нь амжилт авчирна. Хүйтэн усанд бүү ор. Өвдөж мэднэ.
Матар
Өнөөдөр шинэ ажилд хүндрэл үүсч магадгүй. Зорилгоо тодорхой болго. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Шинэ хүмүүстэй танилцахдаа болгоомжтой бай. Тэд таны амьдралд сөрөг нөлөө үзүүлж магадгүй. Зүүд зөнтэй байж, удахгүй биелж магадгүй.
Хумх
Идэвхтэй байх өдөр. Олон зүйл тэнцвэртэй болно. Холын хамаатнуудтайгаа харилцаагаа сэргээж, бат бөх, ашигтай хэлцэл хийж магадгүй. Эргэн тойрны хүмүүсийг хүндлэх байдал нэмэгдэнэ. Хамтрагчид эмх журамтай, итгэл найдвартай байна.
Загас
Уран бүтээлийн өсөлтөд таатай өдөр. Шинжлэх ухаан судална. Санхүүгийн байдлаа сайжруулж чадна. Хайртай хүний халуун дулаан тэврэлт нь таны зүрх сэтгэлийг дулаацуулж, аз жаргалыг мэдрүүлнэ. Амрахаа мартаж болохгүй. Согтууруулах ундаа бүү хэрэглэ.
Сэтгэгдэл ( 0 )