УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.23/ нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тарахыг шаардаж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие 2018.10.29-ны өдөр УИХ бүрэн эрхээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ. Тухайн үед УИХ-ын даргын алба хашиж байсан М.Энхболд уг саналыг УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг хаасан шийдвэр гаргаж надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байв. Үүнээс хойш хагас жил өнгөрөөд байхад УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй. Үйл ажиллагаа нь сайжрахгүй улам дордож, иргэд сонгогчдын итгэлийг бүрэн алдахад хүрээд байна. Тиймээс УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаасаа өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг та бүхэнд дахин санал болгож, уриалж байна” гэлээ.
Ерөнхийлөгч үргэлжлүүлэн "Та бүхнийг улс төрийн эр зориг гарган үндэсний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүрэхийг дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд харуулах буянт үйлс болох нь дамжиггүй” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Чи өөрөө огцрох хэрэгтэй тэгээд дараа нь Их хурал тарах хэрэгтэй. эхлээд өөрөөсөө эхэл тийм шударга юм бол Ерөнхийлөгчөө