Исландын байгалийн хамгийн үзэсгэлэнт газруудын нэг нь Канадын дуучин Жастин Биберээс болж, сүйрэх аюулд ороод байна.
Бибер “I'll Show You” клипнийхээ зураг авалтыг энд хийсэн. Ингээд л түүний фэнүүд клипэнд гарсан газарт зураг авахуулж, үзэн сонирхох гээд Исландыг зорьдог болжээ. 2015 онд гарсан энэ клипийг одоо 445 сая хүн үзээд байгаа гэхээр хэдэн хүнд хүрсэн нь ойлгомжтой.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Исландын Засгийн газраас Fjadrárgljúfur хэмээх хэцүү нэртэй газраа жуулчдаас хаасан. Гэвч хориг тус болсонгүй. Жуулчид хашаа хаалт даван орж, замгүй газраар машинтай давхин, хог тарьсан хэвээр.
Исландын Байгаль хамгаалах агентлагаас “Жастин Биберийн клипний уршгаар бид энэ газрыг хаасан. Клип гарснаас хойш нэг сая жуулчин энд ирсэн тооцоо бий” гэж хэлсэн байна.
Олон жуулчны хөлд дарагдсан Fjadrárgljúfur ачааллаа даахгүй болж, өнгө алдан гундсаар байна. Үүнд нутгийн иргэд, байгаль хамгаалагчид Биберийг буруутгаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Goe jargal goe duu Kim gazariig uzehiig bi ch hesej bn