Маршал Халифа Хавтараар удирдуулсан Ливийн үндэсний арми Ливийн нийслэл Триполи хотын өмнөд болон зүүн зүг рүү давшиж байна гэж Ливийн үндэсний армийн Ерөнхий командлалын хэвлэлийн албаны дарга Халифа аль-Убейди мэдээлэв.
Ливийн арми болон түүний анги нэгтгэлүүд Ливийн агаарын цэргийн хүчний дэмжлэгтэй нийслэл Триполийн өмнөд болон зүүн зүг рүү давшиж эхэллээ гэж тэрбээр мэдэгджээ.
Ливийн үндэсний армийн командлагч Халифа Хафтар энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр нийслэл Триполи хотыг “алан хядагчдаас чөлөөлөх” зорилгоор давшилт хийх тушаал өгсөн билээ. Триполи дахь засгийн газрыг дэмжигч зэвсэгт бүлэглэлүүд “Уур хилэнгийн галт уул” гэх нэртэй хариу ажиллагааг эхлүүлсэн тухай мэдэгдсэн. Одоогийн байдлаар Ливийн нийслэл орчим байрлалын төлөөх тулаан болж байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, тулааны улмаас 450 гаруй хүн амиа алдаж, 2.1 мянга гаруй хүн шархдаад байна.
Сэтгэгдэл ( 3 )
* Та нар энэ Каддафын дэглэмийг нураа *Тэгвэл та нар сайхан амьдарна* гэж АНУ зөвлөөд л энэ улс сүйрлээ дээ
Одоо Орос Ливийн Каддафийн талынхныг дэмжиж буу зэвсэг өгөөд АНУ-ийн гар хөл бологчдыг нь хядаж дуусгах хэрэгтэй Медведев ерөнхийлөгч байхдаа Каддафаас олон тэрбум долл хувьдаа авах гэж нэхээд тохиролцож чадаагүй учир С-300 болон бусад том зэвсгүүдээ ачаад Ливийн эрэгт буулгах байсан усан онгоцоо буцаачихсан юм гэнэ Хэрэв зэвсэг буусан бол АНУ-н усан онгоц очихгүй,НАТО бөмбөгдөж зүрхлэхгүй байсан,Медведев хувийн сонирхлоо оруулж буруутсан тухай Оросын хэвлэлд бичжээ
Дээрэнгүй Америк энэ улсын байдлыг иймд хүргэсэн. Одоо Каддафийг алснаас хойших үйл явдлууд улам хүндрүүлж байна. Сирийг Орос хяналтдаа аваагүй бол бас л ингэх байсан