Трамп Японы шинэ Эзэн хаанд бараалхсан анхны гадны төрийн тэргүүн боллоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 27

Япон улсад төрийн айлчлал хийж буй АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Меланиагийн хамтаар Японы Эзэн хаан Нарухито, хатан хаан Масакод бараалхлаа.

Доналд Трамп Японы шинэ Эзэн хаанд бараалхсан анхны гаднын төрийн тэргүүн боллоо. Эзэн хааны ордны үүдэнд Японы өөрийгөө хамгаалах хүчний хүндэт харуул угтан, тус хоёр улсын төрийн сүлд эгшиглэв.

Японы Эзэн хаанд бараалхсаны дараа Трамп Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой хэлэлцээ хийнэ. Талууд Солонгосын хойгийн нөхцөл байдал болон хоёр талын худалдааны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

АНУ-ын төрийн тэргүүний Япон улсад хийж буй төрийн айлчлал тавдугаар сарын 25-нд эхэлсэн. Ням гарагт тэрбээр Абэ Шинзотой хамт гольф тоглон, сүмо бөхийн барилдаан үзэж, түрүүлсэн бөхөд өөрийн нэрэмжит цом гардуулсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top